Дугаарын хязгаарлалт зуны цагын хувиарт шилжиж 08,00-20,00 хүртэл үргэлжилнэ

2015/04/15
Share |
Хүмүүс:
Дугаарын хязгаарлалт зуны цагын хувиарт шилжиж 08,00-20,00 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу энэ сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан билээ. Тиймээс маргаашнаас эхлэн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх зам буюу бүсчлэлийг зуны улиралд оруулж тэлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар өвлийн улирлын бүсчлэлээр баруун зүгт Саппоро, хойд зүгт 32-ын уулзвар, зүүн тийшээ Чулуун овооны уулзвар, өмнө зүгт 120-ын уулзвар хүртэлх замууд хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байгаа юм. Маргаашнаас эхлэн дээрх хязгаарлалтын бүсгийг тэлж хойд зүгт Долоон буудлын эцэс, Дамбадаржаагийн зам, зүүн тийш бол Хил хамгаалах их сургууль, өмнө зүгт Их тэнгэрийн ам, ХААИС, харин баруун зүгт Геологийн төв лаборатори хүртэл хязгаарлалт үйлчлэхээр болж байна. Харин дугаарын хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй гэдгийг албаныхан хэлж байна. Учир нь сүүлийн үед дугаарын хязгаарлалтын цагийг 07.00-22.00 цаг болгоно гэх мэдээлэл гарч байсан ч үүнийг үгүйсгэж байна. Тэгэхээр дугаарын хязгаарлалтын цагт ямар нэгэн өөрчлөлт ороогүй 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх бөгөөд харин хамрагдах бүс хүрээгээ тэлж байгааг жолооч нарт анхааруулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.