Мэрилин Монроог хөнөөсөн алуурчин үхлийнхээ өмнө бүхнийг илчилжээ

2015/04/17
Share |
Хүмүүс:
Мэрилин Монроог хөнөөсөн алуурчин үхлийнхээ өмнө бүхнийг илчилжээ

Виржини мужид байрлах "Sentara General Hospital" эмнэлэгт үхлүүт хэвтэж буй 78 настай Норман Хожес (Norman Hodges) сенсаац дэгдээсэн аймшигтай мэдээллийг дэлгэсэн байна. Тэрээр өөрийгөө Америкийн Тагнуулын Төв Газар-т 1959-1972 оны хооронд захиалгат алуурчны ажил хийж байсан гэжээ. Норман энэ хооронд нийт 37 захиалгат аллагыг хийсэн бөгөөд тэдний дунд Мэрилин Монро байсан гэнэ.


Хожес Тагнуулын Төв Газар 41 жилийн турш ажиллаж байсан бөгөөд тэрээр мөн бусад Америк оронд хохирол үзүүлэгчидтэй тэмцэгч бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байсан гэнэ. Хожес зөвхөн мэргэн бууч төдийгүй, тулаан болон хор, тэсрэх бодистой ажиллахдаа гарамгай нэгэн байжээ.Тэрээр одоо ч гэсэн өөрийн бүх хийж байсан зүйлээ санаж байгаа гэнэ. Бүх аллагаа тэрээр Америкт хийсэн байна. Аллагын бүх тушаалыг өөрийн ахлагч James “Jimmy” Hayworth (Жеймс Хейворд)-аас авдаг байжээ. Хожес 5 хүнтэй аллагын багийн гишүүн байсан бөгөөд энэ бүлгэмийнхэн улс төрийн холбогдолтой аллагыг хийдэг байжээ.Хохирогчдын ихэнхи нь бослого гаргагчид, улс төрийн идэвхитэнгүүд, сэтгүүлчид байсан гэнэ. Мөн тэрээр хэд хэдэн эрдэмтдийн амийг хороосон байна. Учир нь эдгээр эрдэмтэнгүүд улс төрд нэлээд аюул учруулах магадлалтай байсан ажээ. Харин Мэрилин Монро түүний гарт өртсөн цорын ганц эмэгтэй байжээ. Түүний амийг хороох болсон шалтгаан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн үзэж байсан байна. Мөн түүнийг Кеннедигээс гадна, Фидел Кастротай дотно харилцаатай байсан гэжээ.Тэрээр хэлэхдээ: "Миний ахлагч Жимми надад Мэрилиний амийг хороох хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ энэ нь амиа хорлолт эсвэл хар тамхи хэтрүүлсэн хэрэглэсэн мэт харагдах ёстой гэсэн юм. Би үүнийг Америкийн төлөө хийсэн. Тэр коммунистуудад стратегийн мэдээллийг өгөх боломжтой байсан бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс тэр үхэх ёстой байсан юм” -гэжээ.Мэрилин Монро 1962 оны 8 сарын 2-ны 00:00-01:00 цагийн хооронд нас барсан. Түүнийг унтаж байхад Хожес өрөөнд нь орж "хлоралгидрат" болон "нембутал"-г тарьсан гэнэ. Энэ нь мансууруулах үйлчилгээтэй бэлдмэл байсан бөгөөд тун нь ихэдсэнээс болж нас барсан байна.

Энэ сенсаац тарьсан мэдээллийг хийсний дараа, Хожесийг Америкийн Холбооны мөрдөх товчооныхон хамгаалалтанд авсан бөгөөд түүний бусад мэдээлэл олон нийтэд цацагдахаас сэргийлжээ.

Хожест тушаал өгдөг байсан ахлагч Жеймс Хейворд 2011 онд цус харваж нас барсан байна. "Одоо түүний бүлгэмийн 5 хүний 3 нь аль хэдийн нас барсан" -гэж Хожес ярьжээ. Бүлгэмийн гишүүний нэг болох Captain Keith McInnis ор сураггүй алга болсон боловч, 1968 онд түүнийг нас барсан хэмээн зарласан байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
erdenebat Ugui bailgui dee monroe zuunii tailagdashgui nuuts iim amarhan gej uu
IP:27.123.214.118  2015-04-17 12:51:37
Sylvester What do you do? methocarbamol similar to vicodinWhen Anthony turns 31 on May 29 he’ll be in the middle of rehabbing a surgically repaired left knee sucralfate cenaRealizing that his charges couldn”t get a foothold for their cleated brogans on the rock-like playing field, he sent them back to battle wearing rubber-soled basketball shoes dexamethasone vs prednisone for dogsSecretary of State John Kerry said on Friday, but the battle would falter if it becomes consumed by sectarian division or Islamophobia.
IP:188.143.232.72  2016-11-23 21:24:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.