Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллахаар болжээ

2015/04/17
Share |
Хүмүүс:
 Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллахаар болжээ

tuimerХэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг бүхэлд нь шахуу хамарсан түймэр аймгийн төв рүү ойртож, гамшгийн хэмжээд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан өнөөдө Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарч байгаа газруудад очиж ажиллахаар болсон бөгөөд 12:00 цагт эндээс хөдлөхөөр болжээ.

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг сэтгүүлчидтэй хамт  ой хээрийн түймэр гараад байгаа аймгуудад ажиллаж байгаа билээ. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн сүүлд өгч буй мэдээлээр түймрийг унтраах ажилд 109 хүн ажиллаж байсан бол өнөөдөр өглөөний мэдээгээр 590 хүн, 59 автомашин түймрийн голомтод ажиллаж эхэлжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргуулж Хилийн цэргийн 338 дугаар ангиас 106 хүн таван автомашин дайчлан ажиллуулсан байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд дахин дэгдсэн түймрийг цурманд оруулж чадсан гэх мэдээлэл ирээд байгаа юм. Харин одоо Дорнод аймагт гарч байгаа түймрийн голомтод ажлын хэсгийнхэн очоод байгаа юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.