16 дугаар байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэж, цагдаагийн хамгаалалтанд авлаа

2015/04/23
Share |
Хүмүүс:
16 дугаар байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэж, цагдаагийн хамгаалалтанд авлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Ачлал" их дэлгүүрийн арын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ. Тус байрны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор нэг ч оршин суугч байхгүй талаар Баянгол дүүргийн цагдаагийн  I хэлтсийн ажилтнууд хэлэв. 16 дугаар байрны зүүн талд барилга барихаар хөрсийг гүн ухсанаас хазайлт өгчээ. Тус байр 1980 онд ашиглалтад орсон бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр 48 айлын 200 гаруй оршин суугч амьдардаг юм байна. Нөхцөл байдлыг оршин суугчдаас асуулаа.

2015.04.22-ны 22.40 цагт байдал ийм байлаа

Иргэн Н.Халиун (Тус байрны оршин суугч)

"Манайх энэ байранд амьдраад олон жил болж байна. Гэтэл эргэн тойрны газрыг нь эрх мэдэлтнүүд булаасаар өнөөдөр ямар байдалтай болсны та бүхэн мэддэг байх. Энд өмнө нь гарааш байсан юм. Гэтэл барилгын компани аваад 16 давхар барилга барих болсон гэсэн. Бид эсэргүүцээд дийлээгүй. Бас нэг эрх мэдэлтнийх л юм билээ. 

Өчигдөр орой (IV сарын 22-ны 03.20 цагийн үед) гэнэт унтаж байхад шажигнаад дуугарсан. Юу болсныг мэдээгүй. Харин аав маань би гулгаад зүүн хойшоо гудас гүйгээд байх юм гэж хэлсэн. Тухайн үедээ анзаарсангүй.  Эндээс үзэхэд зүүн тийшээ хазайлт үүссэн бололтой" гэв.

Эрх мэдэлтнүүдийн хууль бус шийдвэр 200 гаруй хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна. Барилгын суурь ухсан хэсгийн хоёр талд ес, 12 давхар орон сууц бий. Олон хүний амь амьдралыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүдэд ямар  хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.