Бүсгүй нөхөртөө зодуулсан бус автомашины осолд оржээ

2015/04/23
Share |
Хүмүүс:
Бүсгүй нөхөртөө зодуулсан бус автомашины осолд оржээ

Олон нийтийн сүлжээгээр элдэв нүд хальтрам төрхтэй зургууд янз бүрийн тайлбартайгаар хөврөх болсон. Гэвч эдгээр мэдээллийн үнэн бодит эсэх нь тодорхойгүй байтал иргэд жинхэнэ мэтээр хүлээн авч түгээн дэлгэрүүлэх нь ч нэлээдгүй болжээ.

Саяхан нярайлаад удаагүй нэгэн эхийн зураг сошиал сүлжээгээр тарж “Дөнгөж амаржсан бүсгүйг нөхөр нь зоджээ, Жирэмсэн эхнэрээ ингэтэл нь зоддог ямар арчаагүй эр вэ” гэх зэрэг тайлбартайгаар олон нийтийг цочирдуулаад байгаа юм.

5itm4imcf71rjpibvr5606krnu

Тэр ч бүү хэл зарим нэгэн пэйж хуудсанд энэ эмэгтэйг Монгол бүсгүй мэтээр тайлбарлаж байна.

Тэгвэл энэхүү мэдээллийн мөрөөр нягтлан шалгахад уг эмэгтэй нөхөртөө зодуулсан бус автомашины осолд орсон байна. Ингээд “DailyMail” вэб сайтад гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

Английн Манчестер хотод 30 настай Вэй Лю хэмээх бүсгүй нөхрийнхөө хамт гэр рүүгээ явж байхдаа автомашины осолд оржээ. Найман сартай жирэмсэн бүсгүй ослын үеэр маш хүнд гэмтэл авсан тул эмч нар эх, хүүхдийн аль нэгнийх нь амийг аврах боломжтой хэмээн нөхөрт нь хэлжээ.

Ингээд яаралтай мэс засал хийж, хүүхдийг кесеровын аргаар эсэн мэнд төрүүлжээ. Төрөх хугацаанаас нэг сарын өмнө хорвоод мэндэлсэн бяцхан хүүгийн биеийн байдал харьцангуй сайн байсан гэнэ. Харин Вэй Лю комын байдалд орж, гурван өдрийн турш ухаангүй үхэл амьдралтай тэмцсэний эцэст ухаан орж, биеийн байдал нь сайжирч эхэлсэн байна. Ийнхүү алтан гартай эмч нарын буяанд ээж, хүү хоёр хоёул эсэн мэнд байгаа төдийгүй 40 хоногийн дараа эмнэлгээс гарчээ.

5puuigqre1ve47bfkrs0pig6k6 690hbevj2a1gok1s4qjpsbksu9 26j4qlj47b7cadfdpo6q4fleuf

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.