”Хан ресурс”-ийн захирлын цогцос “Blue Sky” зочид буудлаас олдсон уу?

2015/04/24
Share |
Хүмүүс:
”Хан ресурс”-ийн захирлын цогцос “Blue Sky” зочид буудлаас олдсон уу?

Монгол Улсын Засгийн газартай олон жил шүүхийн маргаантай байсан гэдгээрээ "Хан ресурс" компани монголчуудад танигдсан. Гэтэл өчигдөр "Хан Ресурс" компанийн захирал Жим Доак Монголд амиа алдсан нь дуулиан тарьж эхэллээ. Өчигдөр буюу пүрэв гарагт түүний цогцсыг Монголоос олсон гэж гадны олон сайтад мэдээлсэн байна. Тухайлбал finiancial.com сайтад "Хан ресурс"-ын захирал Монголд ажлаар явж байгаад нас баржээ" гэсэн бол түүний үүсгэн байгуулсан BNN сайтад эмгэнэл илэрхийлсэн байна. 

Жим Доак Монголд Засгийн газрын эрх бүхий хүмүүстэй уулзаж, хэлэлцээр хийхээр ирээд байжээ. Канадын Засгийн газараас мэдээлэхдээ "Улаанбаатар дахь консулууд орон нутгийн эрх баригчидтай хамтран илүү мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа гэжээ. Түүнийг “Blue Sky” зочид буудлын өрөөндөө нас барсан гэхмэдээлэл байна.

Канадын "Хан ресурс" ХХК 2012 оноос хойш Монголтой шүүхдэж, саяхан Монголын Засгийн газраас 100 сая доллар гаргуулахаар болсон  юм.

Олон улсын арбитрын шүүх "Хан ресурс" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тэрбээр энэ хэрэг явдлын талаар Монголын Засгийн газрын албаныхантай уулзахаар ирсэн байжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.