Манай уулчид эсэн мэнд байна

2015/04/27
Share |
Хүмүүс:
Манай уулчид эсэн мэнд байна

 

Зураг: Монголын уулчид баруун гар талаас Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа

Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангинд дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Тэдний дунд Эверест ууланд авирсан олон улсын хэд хэдэн уулчин амиа алдсан талаар  мэдээлж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Эверестийн ноён оргил руу Түвдийн талаас авирахаар дөрөвдүгээр сарын 5 ны өдөр замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш,  Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа хоёртой албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс холбоо тасраад байна байсан юм.

Харин монголын цагаар 15:00 цагт Эверестээс сайхан мэдээ ирлээ. Тодруулбал манай уулчид ямар нэгэн осол эндэлгүй Эверестийн АBC 5900 орчим метрийн өндөрт байна гэсэн мэдээ албаныхан болоод тэдний ойр тойрны хүмүүст ирсэн юм. Улмаар манай хоёр уулчин одоо аюулгүй бүсэд хүрсэн гэдгийг хэлж буй юм. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авирч байсан 5 уулчин нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлээр гарсаар байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.