Дархан-Уул аймагт нэр дэвшигч Н.Мөнхдаш төрийн албан хаагчийг зодож, намынхаа нэрийг хөөдлөө

2008/06/03
Share |
Хүмүүс:
Дархан-Уул аймагт нэр дэвшигч Н.Мөнхдаш төрийн албан хаагчийг зодож, намынхаа нэрийг хөөдлөө

АН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намынхаа нэрийг унагасан Н.Мөнхдашийн нэрийг татлаа-

Төрийн албан хаагчийг зодож танхайрсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Энэ хэргийг АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Мөнхдаш үйлдсэн байна. Тэрбээр 2008 оны тавдугаар сарын 29-ны орой өөрийн төрсөн ах буюу Дархан-Уул аймаг дахь АН-ын хороон дарга Н.Мягмардашийн хамт хоёр машинтай, арван залууг дагуулан тус аймгийн Засаг даргын орлогч О.Баярсайханыг гэрийнх нь үүдэнд зодон, танхайрчээ. О.Баярсайханыг зодох болсон шалтгаан нь аймгийн сонгуулийн тойргийн хороонд Н.Мөнхдашийн хүмүүсийг авч ажиллуулаагүйгээс болсон гэнэ. УИХ-д сонгогдохын төлөө ингэтлээ бүдүүлгээр улайрч, зүтгэснийхээ гайгаар өнөөдөр тэрээр УИХ-д нэр дэвших нь битгий хэл цагдаагийн хаалга татахад хүрээд байна. Н.Мөнхдаш, Н.Мягмардаш нарын арав гаруй танхай этгээдүүдэд зодуулсан О.Баярсайхан үүдэн шүднүүдээ цөм цохиулсан байдалтайгаар хүндээр гэмтэж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин Н.Мөнхдаш нарын хүмүүст Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас эрүү үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг гарах үеэр байсан бүх хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг авч байгаа бөгөөд Н.Мөнхдашийн хувьд хэргийн газраас зугтсанаар эрэи сурвалжлагдаж эхэллээ. Аливаа асуудалд хөнгөн, хуймгаа ханддагаа энэ удаагийн ноцтой үйлдлээрээ харуулсан Н.Мөнхдаш нь УИХ-д нэр дэвших эрхээ ийнхүү алдлаа. АН-ын удирдах зөвлөл хэрэг гарсан даруйд яаралтай хуралдаж, УИХ-д нэр дэвшээд байсан Н.Мөнхдашийн нэрийг албан ёсоор татуулсан юм. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, шоронгийн хаалга хүртэл татаж байсан хүнийг бүхэл бүтэн төрийн түшээн сэнтийд суулгахаар санаархаж байсан АН-ын удирдлага цаашид төрийн албанд томилох хүнээ тодорхой, сайн мэдэх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: Топ мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio çàêëàäêè ñïá ñîëè 1 грамм травы купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в москве купить DOMINO ПодольсРº купить Гречка СнежногР¾Ñ€ÑÐº купить Гиблый ХотьковР¾ ветка телеграР¼Ð¼ jwh ÑÑ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ состав кокаина lsd çàêëàäêîé можно ли курить фен нюхать фен Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия спайс купить королев кербал спейс програмР¼ прохождРµÐ½Ð¸Ðµ купить хмурый кайф Гай амил формула марафонР¸Ñ‚ÑŒ что это Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овске êóïèòü ýêñòàçè ïåòåðáóðã Метадон в ЧистопоР»Ðµ свежие новости копейск ТрамадоР» в БуденноР²ÑÐºÐµ ЗакладкР¸ в АрмавирРµ Спайс россыпь в Темнике ДоминикР°Ð½Ð° nbone купить спайс закладкР¾Ð¹ в омске çàêëàäêè àëüôà molot24 cc zazor Не верти башкой купить Шмаль Надым Героин в ВеневшеР¼ купить Витамин РадужныР¹ Купить бошки в Карталы форум легал купить Хмурый Коряжма
IP:5.62.159.100  2017-12-25 00:52:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.