Гитлер гэж хэн байв

2015/05/04
Share |
Хүмүүс:
Гитлер гэж хэн байв

Социализмын үед хаалттай байсан "Mien kampf - Adolf Hitler" номыг Дэлхийн олон хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн. Хүн төрөлхтний түүхийн нэгэн үед "фашизмын хүрэн тахал" хэмээн нэрлэгдсэн Германы фашизмын гол төлөөлөгч, толгойлогч, тэмцэгч, засаглан дарангуйлагч Адольф Гитлерийг ХХ зууны дэлхийд алдартай хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцох болжээ. Энэ дуулиант ном гарснаас хойш 92 жил өнгөрчээ.

Философийн ухааны доктор Т.Лхагвасүрэн 2000 онд энэ номыг орчуулан хэвлэсэн нь фашизмыг сурталчилсан хэрэг бус дэлхийг донсолгосон Адольф Гитлер жирийн "тэнэг" байгаагүйг ойлгуулах болжээ.

Гитлер гэж хэн байв?
Адольф Гитлер жинхэнэ нэр нь Шикльгрубер 1889 оны 4 дүгээр сарын 20-нд Австрийн Браунау (Герман Австрийн хил дээр) нэртэй жижиг сууринд гаалийн байцаагч түшмэлийн гэрт төржээ. 1945 оны 4 дүгээр сарын 30-нд амиа хорлож үхсэн гэдэг боловч өнөө болтол нэг хэсэг нь үгүйсгэсээр байгаа юм. А.Гитлер Германы фашист намын тэргүүн, улсын тэргүүн байжээ. (1933-1945)

1914 оноос өмнө сургуулиас хөөгдөж, тодорхой сургууль ажилгүй Австрид амьдарч байсан ажээ. Дараа нь Германд (Баварт) ирсэн бөгөөд үндэсний үзэл (национал-социалист), үндэстнийг хавчин гадуурхах үзэл (Антисемитизм-еврей нарыг хавчин хяхах харгис үзэл гэж анх гарсан)-ийг яс махнаасаа дэмжигч төдийгүй боловсруулалцсан хүн байв.

Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргийн алба хааж, хоёр удаа хөнгөн шархадсан, Кайзерийн армийн бага дарга цолтой байсан бөгөөд хожим цэргийн гэгээрлийн асуудал эрхэлсэн офицер болсон боловч офицерийн хэргэм, цол, мөр дэс хэрэглэж үзээгүй юм. Тэр дайны дараа Мюнхений рейхверийн сөрөг тагнуулын газарт нууц мэдээлэгчээр ажиллаж байв. Үндэсний-социалист намын (1919 онд) зохион байгуулагчдын нэг, 1920 оноос фюрер (жолоодогч) болжээ. Түүнд уг намын гишүүний батлахыг гардуулсан аж. Намын болон үндэсний социалист хөдөлгөөний удирдагчийн хувьд хурал, цуглаан, жагсаал зохион байгуулж, түүнд голдуу өөрөө үг хэлдэг байжээ. Тэр нам, хөдөлгөөний тамга, таних тэмдэг, бэлэгдэл, сонин, хожим далбааг санаачилсан, уран зураг сонирхдог, түүхээс бусад шинжлэх ухааныг тоодоггүй хүн байжээ.

1923 оны арваннэгдүгээр сард генерал Э.Людендорфийн хамт Мюнхенд цэргийн эргэлт зохион байгуулж, Веймарийн улсын байгууламжийг унагаж, хөрөнгөтний ардчиллыг устгах зорилттой тэмцсэн юм. Төдөлгүй тэдний байгуулсан тоглоомын засгийн газар цохигдож, А.Гитлер баригдаж, 5 жилийн шоронгийн ял сонсож, Ландесберг цайзын шоронд суужээ. Тэнд 1924 онд "Миний тэмцэл" (Майн Кампф) номоо бичжээ. 1923 онд нам нь орон даяар хориглогдож, үндэсний-социалист хөдөлгөөн нууц байдалд орсон юм. (энэ тухай та түүний номоос унших болно)

1925 онд шоронгоос гарч санхүү-монопольчлогчдын хүрээнийхний тусламжтайгаар үндэсний-социалист ажилчны намаа сэргээн байгуулсан юм.

Арьстаны үзэл, амьдралын орон зайн онол боловсруулжээ. А.Гитлер томоохон монопольчлогчдын тусламжтайгаар 1923 онд ерөнхийлөгч Н.Гинденбургийн томилгоогоор Рейхканцлерийн (1933) байранд гарсан ажээ.

1934 оны наймдугаар сард Гинденбургийг үхсэний дараа Гитлер мөн ерөнхийлөгчийн үүргийг давхар хүлээн авчээ. Герман улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа хууль хяналтын болон гүйцэтгэх засаглалыг гартаа авч төвлөрүүлэн, аллага, гүтгэлэг, сүрдүүлэг, залхаан цээрлүүлэлтийн замаар улс орондоо фашист дэглэмийг тогтоож чадсан юм. Ардчиллын бүх байгууллага, хөдөлгөөнийг устган дарж, дайнд идэвхтэй бэлдэж эхэлжээ.

1938 оноос Гитлер Германы зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч болжээ. А.Гитлерээр толгойлуулсан фашистын Герман анх Испани улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлджээ. (1936-1939). Дараа нь энэчлэн Австрийг эзлэн авч (1938), Чехословакт халдан довтолж (1938-1939), түрэмгийлэгчдийн бүлэглэлийг бий болгож 1939 оны 9 дүгээр сарын нэгэнд Польш уруу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээжээ. 1941 оны зургадугаар сарын 22-ны ням гаригийн өглөө Зөвлөлт Холбоот Улсад дайран оржээ. Дэлхийн дайн бараг таван жил үргэлжилж дэлхийн 36 орон хөлд нь чирэгдэж 70 сая хүний амь нас залгисан түүхтэй.

Үргэлжлэл бий ...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.