”Ногоон хашаа” төсөл хэрэгжиж эхэллээ

2015/05/04
Share |
Хүмүүс:
”Ногоон хашаа” төсөл хэрэгжиж эхэллээ

Экологийн тэнцвэрт орчинг  бий болгох зорилготой "Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийн “Ногоон хашаа” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. "Ногоон хашаа" төсөл  нь 2016 оны 11-р  сар хүртэл нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 30,000 гаруй мод суулгаж, арчлан ургуулах юм байна.
Төслийн ажил өнөөдөр ХӨСҮТ-ээс эхэлж цаашид “Ногоон хашаа”-г нийслэлд олон болгох юм. Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд эхний гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа, харуул хамгаалалтын ажлаа бүрэн хариуцахаар гэрээ хийх бөгөөд сар тутам хяналт тавин зөвөлгөө өгч ажиллахаар болжээ.


"Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн"-гийн захирал Б.Саранчимэг: Бид мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа

- Ямар зорилгоор "Ногоон хашаа" төслийг хэрэгжүүлж байна вэ?

- Бид “Ногоон Хашаа” төслөө өнөөдөр ХӨСҮТ-ээс эхэлж байна. Мод тарихын ач холбогдлыг илүү ойлгож, эргэн тойрны аж ахуй нэгжүүд, хувь хүмүүст орчноо моджуулж ногоон байгууламж бий болгох сэдэл төрүүлэх гэх мэт олон зорилготой. Мэдээж нийслэлийн иргэд маань өөрсдөө хувь нэмрээ оруулж, гар бие оролцож, арчилж ургуулах нь илүү ач холбогдолтой.

- Цаашдаа ямар газруудад энэ төслөө хэрэгжүүлэх вэ?
- "Ногоон хашаа" хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар хэрэгжинэ. Өнөөдөр нээлтээ Монголын томоохон эрүүл мэндийн байгууллагаас эхэлж байна. Маргааш 97-р сургууль, Гуравдугаар амаржих газар дээр үйл ажиллагаа маань өргөжөөд, модоо тариад явна.

- Хамтран ажиллаж байгаа газруудаасаа дурьдаач. Нийгэмд чиглэсэн энэ үйл ажиллагааг байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?
- “Галсан сан” модоор ивээн тэтгэсэн. "Мика Монгол" ТББ, манай "Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн" мэргэжлийн зөвлөгөө өгөөд “Ногоон хашаа”-г бий болгох учиртай. 
- Ямар үр дүнг хүлээж байна вэ?
- "Ногоон хашаа" төсөл өөрөө "Нэг гэр бүл - Нэг төгөл" гэдэг томоохон хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Цаашлаад иргэдийнхээ боловсролд, байгалийн тэнцвэрт байдлыг хангахад тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулна гэж харж байна.



"Стрийм" судалгааны төвийн удирдагч, доктор, Ц.Базаррагчаа: 2175 мкв газарт мод суулгахад бэлэн болсон

- Энэ төслийг яагаад ХӨСҮТ-ээс эхэлсэн бэ?
- ХӨСҮТ бол 800 гаруй ажилчидтай маш том газар. Энд ногоон байгууламж дутагдалтай байдаг. ХӨСҮТ, Монголын Сүрьетэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран "Стрийм" судалгааны төвийг ажилуулж байгаа. Манай судалгаан багийнхан ХӨСҮТ-д мод тарих ажиллагааг өрнүүлж байна. Мод тарих үйл ажиллагаа өнгөрсөн сарын 30-наас эхэлсэн. 5-р сарын нэгнээс эхлээд ХӨСҮТ болоод манай судалгааны багийнхан мод тарих газраа бэлдээд өнөөдөр энэ сайхан өдөр нээлтэй хийж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байна.
Энэ нь маш олон хүүхдүүд, өвчтнүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

- Хэдэн га газрыг хамарч ногоон байгууламжийг тарьж байна вэ?
- Яг бидний мод суулгаж байгаа энэ газар бол ХӨСҮТ-ын төв талбай. Нийтдээ 2175 мкв газарт газар шорооны ажлыг хийгээд модоо суулгахад бэлэн болчихсон байна. 1740 шар хуас, 50 моносны мод, 250 хайлаас, 50 улиас мод тарих төлөвлөгөөтэй байгаа. Мөн цаана нь 500 гаруй хуас тарихаар яригдаж байна. Бид энэ санаачлагаа гаргаад олон газарт хандсан. Энэ үйл ажиллагаанд маань тусламж үзүүлж байгаа "Ч.Галсан сан", "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн", "Мика Монгол" ТББ  гээд олон газар нийгмийн сайн сайхан үйлсэд нэгдэж байгаад тун таатай байна.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.