Бекхэмийн хамгийн үнэтэй төрсөн өдөр

2015/05/05
Share |
Хүмүүс:
Бекхэмийн хамгийн үнэтэй төрсөн өдөр

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өчигдөр 40 нас хүрч, гэр бүл найз нөхдийнхөө хамт Морокко улсад тэмдэглэсэн байна. Тэрбээр инстаграмдаа эхнэр Викториа Бекхэмтэй авахуулсан зургаа байршуулаад “Амьдрал дөнгөж эхэлж байна. Үнэхээр гайхалтай. Би жаргалтай нэгэн. Тиймээс нас нэмсэн ч ганцаардахгүй, уурлахгүй, шаналахгүй” гэж бичжээ.

 

Бекхэмийн дөрвөн хүүхэд ээжийнхээ төрсөн өдрөөр “Оскар”-ын алтан хүн бэлэглэж байсан бол аавдаа гурван давхар бялуу хийж бэлэглэсэн байна. Бруклин твиттертээ “Аавдаа хайртай шүү.

 

Та миний болон дүү нарын хувьд бүх зүйл” гэж жиргэжээ. Бекхэмийн төрсөн өдөрт Британийн 20 гаруй уран бүтээлч, олны танил эрхмүүд оролцсон бөгөөд хоёр хоног үргэлжилсэн үдэшлэгээр Бекхэм 4.2 сая ам.доллар үржээ.

 







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.