Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг шүүхэд шилжлээ

2015/05/06
Share |
Хүмүүс:
Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг шүүхэд шилжлээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилладаг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нар дөрөвхөн настай бяцхан охины аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалтыг явуулж, хэргийг шалгасан. Удалгүй цагдаагийн байгууллагаас Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт дээрх хэргийг хянан хэлүүлцэхээр шилжүүлсэн байдаг. Хуулийн дагуу прокуроын газар хэргийг 14 хоногийн хугацаанд шалгаж, хянах ёстой.

Гэвч Дүүргийн нэгдүгээр прокурорын газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянаж дуусаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх рүү шилжүүлжээ. Гэхдээ тус хэргийг шүүх хурал яг хэзээ, хэдэн цагт  болох вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Учир нь хуулийн дагуу энэ сарын 15 ны өдөр шүүхийн захирамж гарч, шүүх хурал товлогдох юм. Талийгаач охины шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй олон иргэд байна. Тухайлбал "Ээж бүхний дуу хоолой ТББ"-аас энэхүү шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хүргүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.