Б.Жаргалсайхан “ална шүү гөлөг минь” хэмээн сэтгүүлчийг зодож танхайрав /видео/

2015/05/06
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан “ална шүү гөлөг минь” хэмээн сэтгүүлчийг зодож танхайрав /видео/

Улстөрч хулигануудын дотор “Буян”-гийн гэх тодотголтой Б.Жаргалсайхан тэргүүн эгнээнд байдаг нь нууц бишээ. Нас нь явж намба суухын оронд улам л бүдүүлэг зан сууж танхай авир гаргасан хэвээр. Тэрээр “Ийгл” телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт БНН-ын дарга Б.Жаргалсайхан уригдан оролцсон байна. Гэвч мань эр тус телевизийн 16:30 цагаас шууд дамжуулдаг “Зочны цаг”-т оролцох байсан ч 20 гаруй минут хоцорч ирчихээд танхайрав. Телевизийн шууд эфир тодорхой цагийн хуваариар явагддаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл өөрийн хариуцлаггүй байдлаас болж хоцорч ирчээд бүхэл бүтэн телевизийн үйл ажиллагаанд саад учруулж сэтгүүлч залууг “гөлөг минь ална шүү” хэмээн мангасдаж унагав. Энэ мэт овилоггүй нөхөд манай улс төрийн эгнээнд явж ард иргэдийг удирдана гэдэг юу л бол. Хэдий эрх мэдэл, албан тушаал дээгүүр байсан ч өөрийн хувийн арчаагүй байдлаа бусдад нялзааж “том” дугардаг эрх ямбануудад ямар нэгэн арга хэмжээ авч баймаар.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.