”Содура” киноны шүүмж

2015/05/07
Share |
Хүмүүс:
”Содура” киноны шүүмж

ЭХЛЭЛ

    Миний дэргэд суух Сосорбарам жүжигчин үе үе хацар юугаан тэмтчих нь урсах нулимсаа сэм сэмхэн арчиж буйнх ажээ. Юм үзэж нүд тайлсан, нулимс хол түүний хувьд энэ нь тийм ч элбэг биш үнэлэмж санагдав. Эргэн тойрноо анзаарвал эхнэрээс минь эхлээд энд тэндгүй чимээгүйхэн мэгших, битүүхэн дуун алдах чимээ сонсдоно. Зарим нь нүдээ үл чавчих мэт дүрлийж, зарим нь дэргэдэх хүнээ тас зуурчээ.

    Хорьдол сарьдагийн үүл мөрлөн зүмбэрлэх үзэмж төгс унаган байгалийг эзэгнэнхэн  дөрвөн улирлын дунд дураар сэлгэн амьдрах цаатан ардын өвөрмөц зан заншил нь бахархал төрүүлэвч өрөвдөлт хувь заяа нь сэтгэл дарна. Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцэрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж байна.

    Энэ бол С. Сумъяа, О. Эрдэнэ нарын зохиолоор Б. Жаргалсайхан найруулж Л. Балхжав ерөнхий продюсерээр ажилласан UBS телевизийн хамт олны бүтээл “Содура” бүрэн хэмжээний уран сайхны кино ажээ. Монголын кино урлагт урд өмнө уран сайхны бүтээлийн тухайтад ор хөндөгдөөгүй их тайгын цаатан ардын аж амьдрал, зан заншил, соёл суртахуун төдийгүй тэдний өмнө өнөөдөр тулгамдаж буй хурц эгзэгтэй асуудлыг анхлан дуугарсан туульсийн бүтээл ийнхүү дэлгэцнээ ид шуугиулж байна.

Нэг. НУУРЫН ЭРГИЙН ЧУЛУУ УСАА ИХ САНАДАГ ЮМ ГЭНЭ ЛЭЭ

    Нүдэн нуурын эргээр Удган эх, Содураа хоёр алхаж явна. Удган эх “Нуурын эргийн чулуу усаа их санадаг юм гэнэ лээ. Ус нь чулуугаа үгүйлж эрэг рүүгээ давалгаалдаг гэж ижий минь ярьдагсан. Нутагтаа ирсэн хүн байна даа ширхэг боловч чулууг устай нь золгуулж энэ сайхан нуураа баярлуулж бай. Чи ч гэсэн энэ эргийн чулуунаас өөрцгүй биднийгээ ихэд санасан байж таараа” гэж байна. Энэ үг Содурагийн зүрхэнд зүү мэт шивж өөрийн эрхгүй олон шөнө орондоо уйлж өнгөрөөсөн үйл лайгаа ярихад хүргэж байна. Содура “Би энэ хүүхдийг гаргамааргүй байна. Энэ хүүхдийн эцэгтэй бүтэн гурван жилийн турш хар дарсан зүүд шиг амьдарсан” гэж айдас юугаа хэлж аврал эрэвч “Өнгөрсөн амьдралаа хүний амь хороож мартдаггүй юм” гэсэн Удганы хатуу үгээр няцаагдана.

“Содура” киноны амин санаа энэ юм. Нэг талаас цаатан түмэн мөхөл сэхлийн зааг дээр ирж, цус ойртож, ёстой л хар дарсан зүүд шиг ураг удам сүйрч, хотны захад салбайх хар урц шиг болж байхад нөгөө талд эрүүл сайхан үр хөндүүлэх тухай яригдаж байна. Чухам энэ нь хувь хүмүүсийн хоорон дахь жижиг асуудал мэт боловч түүний цаанаас нүүдлийн ба суурин соёл иргэншлийн мөргөлдөөний үр дагавар үнэртэж байна. Баруун тайгын ахлагч Ширэл “Бид нар чинь хичнээн жил амьдарч, хэдий болтол тэснэ гэж баруун, зүүнээрээ талцаж явах ёстой юм. Хонхороосоо гарахгүй үржсээр байгаад цааны маань цус ойртож үр төл нь давжаарлаа. Хоорондоо гэрлэж бүл нэмсээр байтал ураг удмын маань цус нь булингартлаа...Иймэрхүү үрс олширвол цаатан бидний эмгэнэл, сүйрэл. Ийм болохоор би танай отогт өөрийн охин Аяанагаа дагуулж ирлээ” гэсэн үг, үйлдэл  үүнийг тодотгож байна. 

“Содура” кино монгол түмний нэгэн хэсэг цаатан ардын алхам тутамд хумигдаж буй бүрхэг ирээдүйн асуудлыг ийнхүү хурцаар хөндөн тавилаа. Киноны эхэнд Батсуурь “Амьтан  дагаж ингэж зүдэж явахын оронд суурин газар бараадаад цааны аж ахуй байгуулж болно биз дээ?” гэж асуухад цаатан судлаач Болд “Цаа гэдэг амьтан халуунд тэсвэргүй, дээр нь ялаа шумуулыг үзэхгүй. Тиймдээ ч өвөл нь цасны ихийг дагаж, зун нь царам руу зүтгэдэг” тухай учирлаж, “Чи цаачин хүн ийм байсан гэх архивын материал авч үлдэхийн тулд биш цаачдыг байлгахын тулд  мөн чанарыг нь мэдэрсэн амьд халуун агшныг хальснаа буулгах хэрэгтэй. Тэгж байж чиний авсан гэрэл зургууд миний судалгааны ажилд тус нэмэр болно” гэсэн үгс сонсогдоно. Энэ үгс чихний хажуугаар өнгөрөх жирийн зүйл бус нийгмийн шинжтэй асуудал болчихоод байгааг уран бүтээлчид хөндөн тавьж буй нь энэ юм. Үнэхээр Удган эхийн хэлсэнчлэн  “Бид Хүнхэр тайгаасаа аврал эрдэг байсан бол одоо Хүнхэр тайга маань биднээс аврал эрэх цаг нь ирж. Хүнхэр тайга бол бидний амьдрал. Энэ амьдралаа бид нар л аврах ёстой” болж байна. Гэхдээ Хүнхэр тайга төдий бус нүүдлийн соёл иргэншил хэрхэн сүйрч, хүн чанар, ёс заншил хэрхэн алдагдаж эцэстээ үндэсний хэт цөөнх болсон уйгар гарвалт цаатан иргэдийн сүүлчийн хоёр отог хэрхэн амиа тавихад хүрч байгааг энэхүү туульсийн томоохон бүтээл дэлгэн тавьж байна. 

“Содура, аавын чинь гаргасан халуун сэтгэл өнөөгийн бидэнд энэ Хүнхэр тайгаас минь ч үнэтэй болоод байна. Чиний судсаар бидний цус гүйдэггүй ч зүрх чинь бидний төлөө цохилж чадахыг би мэдэрч байна” гэх Удган эхийн ухаарал, “Чам шиг мөхөж байгаа цаатны үлдэгдэл хагалсан толиныхоо үнэнд ч хүрэхгүй. Муу цус нь ойртсон гичий” хэмээх суурин иргэний доромжлол киноны эхэнд мэгшин уйлж буй Содурагийн хар нулимсны учгийг тайлж байна. “Нуурын эргийн чулуу усаа их санадаг”-ийн учрыг “Нүүдэл дунд өвгөдөө үдэж, нүүдэл дундаа нялхсаа угтдаг цаатан түмэн минь... Хүн нь хүн рүүгээ л нүүдэг нүүдэл... Энэ л нүүдэл дунд би өсөж торнисон юм” гэж хэлэх бүрэн эрхт Содурад хамаг итгэл найдвар шилжин ирж байна.

Хоёр. ЭНЭ МУУ ХОЁР ЦИЙМЭР ЧИНЬ НҮД ОРЖ БАЙНА УУ ДАА

“Содура” киноны зүрхэн тарни нь дуу юм. Чухам үйл явдлын эгзэгтэй мөчид дуу хэмээх шидэт түлхүүр эргэлзээ юуг нь тайлж, мөн чанарыг тодолж, басхүү оюун сэтгэлийн хөтчийн үүргийг гүйцэтгэж байна.

Цаатны отогтоо эргэн очсон Содугааг сонжсон харц, үл итгэх эргэлзэлийн манант орчин угтан авлаа.  Мэдээж, цаатан Саригийг явуулж угтан авсан отгын ахлагч хүртэл “Аав шиг гэлээ гэнэ ээ. Аан, чи нөгөө ...” хэмээн дөнгөж сая танигчийн дүр эсгэх нь угтаа үл итгэхийн илт үйлдэл мөн байв. Харин өнчин янзагыг өрөвдөн Содурагийн дуулсан цаатан ардын дууны үггүй аялгуу тэнгэрийн залбирал, газрын уясал мэт тэр орчинд нэвчсэн нь Хүнхэр их тайгдаа өргөсөн түүний өргөл, мөргөлийн дуун байв. Тиймээс “Содура, би чамайг хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэдгийг чинь мэдэж байсан. Харин чи хоёулаа болоод иржээ” хэмээн хатуурхаж байсан Их удган хүртэл “Охин минь зүрх сэтгэл чинь ариухнаараа байгаа юм байна. Хүнхэр тайгадаа тавтай морил” хэмээн найр тавьж байна. Ак Оодын ээж Кэчээн хүртэл “Алив охин минь үнсье. Ийм сайхан дууг ингэж сайхан дуулахыг сонсоогүй хичнээн ч удсан юм мэдэхгүй. Азтай хүн шүү, би...Хээ, юу вэ, энэ муу хоёр циймэр чинь нүд орж байна уу даа” гэх. 

Эргэлзлэлийн манан аль хэдийнэ ул мөргүй арилж, отгынхон Содурааг өөрийн төрөл садан мэт алгаа тосон угтан авах нь чухамдаа  цаатан ардын дуугаар хүний  сэтгэлийг тэмтэрч, киноныхоо үйл явдлын улаан шугамын тэг гортигийн тэнхлэгийг татаж буй хөгжмийн зохиолч, найруулагч нарын уран шийдлийн нэг нь энэ байв. Эхийг нь хулгайн анчид буудчихсан өнчин янзагыг хөөцөлдөн барих үед олон жилийн дараа дахин учирч буй Содура, Мажыр хоёрын учрал ч утга учиртай бөгөөд “Хүүхэд байхдаа бид ямар их аз жаргалтай байлаа даа. Чи дуулаад л. Үнэхээр сайхан дуулдаг байж билээ” гэх дурсамж чин үнэн болохыг энэ үйл явдал бас давхар нотолно.

Киноны хайр сэтгэлийн ээдрээт явдлын оргил нь Ак Оод, Аяанагийн анхны шөнийн дууль юм. Удган ээж “Ак Оод, Аяанаа хоёрт анхны шөнийн дууг дуулж өг. Тэр дууг манай талаас дуулах учиртай юм.  Алив гарч үз. Од шуугдахаас өмнө шинэ хос нэг оронд орох ёстой” гэж Содурад тулгаж байна. Содура “Удган ээжээ, би чадахгүй. Би тэр дууг мэдэхгүй” гэж хичнээн учирлаад нэмэр болсонгүй. Эцэг нь амиа өгч аварсан Ак Оод, Содура хоёр хар багын хайр сэтгэлтэй. Содурагийн отогтоо буцаж ирсний утга учир нь ч энэ байх. Гэтэл Содурагийн нүдэн дээр Ак Оод зүүн тайгын Аяанаатай хүчээр гэрлэх гэж байдаг. Тэр тусмаа тэр хоёрын анхны шөнийн дууг Содура удган ээжийн шившлэгээр дуулж буй нь хайр сэтгэлийн харуусал мөн байв. Үнэхээр л “удган нуурын уснаа үүрийн цолмон тольдож, үүлэн нулимстай хөх тэнгэр үнэгчлэн сэрэх” мэт, ян сарьдагийн элгэн хаданд янгирын туур хальтрах мэт, дөрвөн улирлын салхинд дөрөөн чимээ цуурах мэт санагдана. Хүнхэр тайга хүний сэтгэлийг ариусгаж буй нь тэр. Үүнээс илүү сэтгэлийн залбирал, хүслийн тайлал гэж юу байхсан билээ. Яг ийм бас нэгэн шийдэл бол “Уулзах л ёстой учралыг хорьж дийлэх гэж зүтгээгүй”-г учирлах “Хайр” дуу юм. Хөгжмийн зохиолч Л. Балхжав, яруу найрагч П. Одгэрэл нарын “Содура”, “Хайр” дуу энэ киноны зүүдэн тайлан, зүрхэн тарни болж чаджээ. “Энэ муу хоёр циймэр чинь нүд орж байна уу даа” гэх өтгөсийн үг зүгээр хэн нэгэнд хараа оров гэхээсээ цаатан түмний мэлмий нээгдэхийн бэлэгдэл мэт санагдана.

Ер нь Л. Балхжавын “Содура” киноны хөгжим нь цаатан ардын ахуй амьдралаас урган гарсан гүн сэтгэлийн бодлогошрол мөн бөгөөд тэдний  орших, эс оршихуйн хувь заяаны дуулал юм. Тэр дуулал монголын киноны хөгжмийн түүхэнд лавтайяа жин дарж, ялангуяа “Содура” хэмээх содон сайхан бүтээл нь цаатан түмний ардын дуу болон мөнхөрч, магад амьдралын төлөөх их тэмцлийн уриа дуудлага болон эгшиглэх буй за. 

Гурав. ОДОО БИ ҮХЭХ ЭРХГҮЙ БОЛСОН

“Содура” киноны амжилтын үндэс нь жүжигчдийн уран чадварын нэгдэлд байна. Тэд нэг баг болж бие биеэ хөглөж, нөхөж, бас ялгарч чадсан. Ч. Очгэрэлийн Содура бол энэ киноны утга учир, гоо сайхан, итгэл үнэмшил нь юм. С. Болормаагийн Удган эх Алдынхыэ бол энэ киноны оюун санааны удирдагч юм. П. Цэрэндагвын Баруун тайгын ахлагч Ширэл бол энэ киноны дэвшүүлэн буй асуудлын тэнхлэг юм. О. Амгаланбаатарын Ак Оод бол өрөөлийн зүрхний шархыг өөрийн сэтгэлийн зовлонгоор нөхөж буй дотоод чанадын дүр бол С. Ариунбямбын Мажыр бол аавын гутамшгийг өөртөө шингээн амиа дэвсэн ариусган одож буй баатарлаг хүүгийн эмгэнэлт дүр билээ. М. Оюунсүрэнгийн Аяана бол өөрийн угсаа гарвалын төлөө биеэ зольж чадах хүчирхэг тууштай нэгэн бол Д. Мэндбаярын Кэчээн нь хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан жирийн сайхан эх хүн юм. Б. Баатархүүгийн Батсуурь бол Содурагийн эцгийг дагаж анх тайгад хөл тавьсан нэгэн бөгөөд хулгайн анчид, отгын ахлагч нарын гол холбогч төдийгүй Хүнхэр тайгын сүүлчийн хандгайг хөнөөж буй нүгэлтэн билээ. Харин А. Өнөржаргалын Сариг бол бүдэг саарал мананд зүс оруулан тэнцвэржүүлэгч хөгжилтэй дүр бөгөөд энэ киноны гэрэл гэгээ бүлгээ. Эдгээр дүр бүгд найрсан нэгдсэн байна.

“Содура” киноны содон дүр бол яахын аргагүй Амбий /Ц.Батхуяг/-н бүтээсэн отгын ахлагч Мырдин юм. “Уг нь бид л энэ Хүнхэр тайгынхаа эзэд нь юмсан. Гэтэл хулгайн анчид биднээс илүү газар нутгийг минь мэдэж, ан амьтадыг минь агнаад байдаг” хэмээн шүд зуун хэлж буй отгын ахлагчид хэн эс итгэх билээ. Харин Удган эх “Тэдэнд нүд чих болж буй хүн манайхан дотор байхаас зайлахгүй. Тэр хэн бэ?” гэхэд отгынхон Ак Оодыг сэжиглэнэ. Үнэндээ “тэр хэн бэ?” нь отгын ахлагч өөрөө байсан юмсанж. “Мажыр сонс. Би чиний төлөө амьдарч ирсэн. Чи миний хүү, миний үргэлжлэл...Энэ тайга мөдхөн амьдралгүй болно. Цаатан гэж хүмүүс үгүй болно. Харин миний хүү, миний удам үлдах ёстой. Энийг би ямар ч үнэрээр хамаагүй хийх л болно” гэж  Отгын ахлагч маань Ак Оодыг алчихаад хэлж байна. Хэн ч түүнийг ийм дотор бодолтой явсныг мэдсэнгүй. Отгын ахлагчийн энэ дотоод зөрчилтэй дүрийг Амбий гайхалтай бүтээв. Амбий бол үнэхээр аварга жүжигчин байж дээ.

Отгын ахлагчийн сүрлэг атлаа нэг л дүнсгэр дүр төрх, ганц хүүгийнхээ төлөө ямар нэгэн дарамтанд орж, хулгайн анчид буюу цагаан гартнуудын гар хөл болж буй тэр учир битүүлэг явдал үнэндээ Хүнхэр тайгын сүүлчийн найдвар гэмээр түүнийг хүртэл амьдаар нь алж байна. Энэ бол киноны дэвшүүлэн буй цаатан түмний орших, эс оршихын амин чухал асуудлын бодит дүр төрх юм. Отгын ахлагч үнэндээ хувь хүний хувьд жинхэнэ эр хүн, их тайгатайгаа ярьж чаддаг язгуурын цаатан ард юм. Содураг төрж чадахгүй энэлэн шаналж байхад хэдийнэ нялхарчихсан “Чи ядаж байхад нүдний өмнүүр битгий жирэлзээд бай” гэж Саригт бухимдаж байна. Удам залгах ганц хүү нь  өөрийнх нь бурууг өөртөө үүрч амиа бүрэлгэнэ. Цаатны заншлаар түүнийг оршуулах үйл үйлдэж, чивчирсэн олсыг сүүлчийн удаа тасар татах гэж сүх далайж буй тэр эгшинд Отгын ахлагчийн дотоод сэтгэлийн зөрчил туйлдаа тултал чивчирч буйг Амбийгаас өөр хүн тийн бүтээж үл чадна. 

Киноны төгсгөлд Содура өлгийтэй хүүгээ Отгын ахлагчид тэврүүлж “Та миний хүүг өөр шигээ сайн хүн болгон өсгөөрэй. Бас зоригтой, сайн эр хүн болгоорой” гэх үлэмжийн гайхам шийдэлд “Содура, элгээ дэвтээж явах хүү хайрласанд чинь гялайлаа ... Одоо би үхэх эрхгүй болсон” гэж тэрбээр омог бардам хэлж байна. Уг нь “Би амьд явж яах юм” гэж байсан түүнд амьдрах урам, зорилгыг ийнхүү шинээр хайрлаж байна.  Амбий хэмээн ардын дунд алдаршсан жүжигчин Цэвэгсүрэнгийн Батхуягийн хамгийн сүүлд дэлгэцнээ бүтээсэн энэ дүр түүнийг монгол киноны Отгын ахлагч болгон мөнхжүүлэв. Тэр Содурагийн Эрдаань Салтас буюу Үүрийн цолмон хүүгийн хувь заяатай цуг цаатан түмний ирээдүйн төлөө тэмцэхээр бидний дунд үлдлээ. Жүжигчин хүнд үхэл гэж үгүй ажээ.

Дөрөв. АЛТАН САВТАЙ ЭМ ХҮН БАЙЖ ...

Аяанаа охин насаа үдэх анхны шөнийн дууг дуулсан Содурад хорсоно. Учир нь тэр  шөнө Ак Оод түүний хүслийг биелүүлээгүй ажээ. “Ганц ч сар бололгүй гэрлүүгээ эргээд ирдэг нь яаж байгаа юм” гэх эцгийнх нь хатуурхал, ерөөс Ак Оод, Содура хоёрын хайр сэтгэлийн уяа үл тасрахын учгийг тэр тэвчиж үл чадна. Тиймээс бууныхаа цэцийг хэдэнтээ шалгана. Гэвч үе тэнгийн тэр хоёр бүсгүй хамаг амьдралаа уйлан хайлан ярих үе ирдэг юм байна. “Давхар биетэй хүнээр хамаг зовлонг нь яриулж нус нулимсыг нь барж байх үйлтэй хүн” гэж өөрийгөө буруутгаж буй Аяана “Бодвол чи ядраа байлгүй. Чамд аяга шөл хийж өгье. Манайх шинэ махтай байгаа”  гэхэд Содура яагаад үл итгэх билээ. Тэр тусмаа хөлсөө асгартал, хүслээ ханатал амтархан идэхийг нь яана. 

Гэтэл тэр нь хүдэрийн мах байж. Хүдэр хамгийн их зовж төрдөг амьтан тул түүний махыг идсэн бүсгүй хүн төрж чадалгүй үхдэг гэнэ. Содура төрөх гэж долоо хоногийн турш өвдөн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Удган эх бүхий л арга чаргаа хэрэглэвч үл барах тул “нүгэл нь нүдээрээ цувмаруудыг газрын гаваараа оруулж өгөөч” гэж догшин сахиусаа дуудна. Яг тэр догшин сахиус өөрийг нь чиглэхийн цагт Аяана өөрийн эрхгүй нүглээ дэлгэж Содурад хүдэрийн мах өгснөө хэлнэ. Удган эх “Алтан савтай эм хүн байж, үр зулзгаа модны салаагаар зүтгэж зовж байж төрүүлдэг хүдэрийн махыг нэгэндээ өглөө гэнэ ээ, чи” хэмээн догширно. Төрж чадахгүй байгаагийн учир тайлагдаж, бөө мөргөлийн зан үйл хийж эх хүүхэд эсэн мэнд учирна. Энэ бол “Содура” киноны оргил хэсэг мөн бөгөөд үзэгч түмний танин мэдэхүйд учир нэмэрлэсэн шинэ зүйл байлаа.

Цаатан түмний зан заншил, ахуй байдлын мөн чанар, итгэл үнэмшилийг тодлохын үүднээс найруулагчийн шийдсэн олон сонирхолтой туршицын нэг нь оршуулах зан үйл юм. Нүдэн нуурын эрэг дэх хадан хавцлыг хавж тогтсон нулимс шиг бяцхан тохойн усан зүүн тайгынхны үхэгсэдийг үдэх, дараа төрлийн далд ертөнцөд илгээх шалгуурын босго бүхий домогчилсон өлгийт газар аж. Хадан хавцлын магнайд ургасан идэр залуу модыг сонгон түүний оройг оосорлон чивчиртэл нь татаж, дээр нь байрлуулсан талийгаачийг чавхны чулуу мэт харвана. Хэрэв буян заяатан байсан бол нулимст усан тохойг давж хавцлын цаад талд газраа сонгон шингэдэг аж. Эс бөгөөс нулимст тохойн усанд шингэх ажаам. Энэ бас л бидний таньж мэдээгүй зүйл. Уран сайхны энэ мэт сонин тавилтууд нь байдаг хийгээд байж болох хувилбар юм. Үүгээрээ найруулагч  Б. Жаргалсайхан киноныхоо үйл явдлыг чимсэн төдийгүй цаатан түмний оньсого мэт амьдрал, эгэл жирийн дунд далдлагдах эгэл бус зүйлсийг нээхийг хүссэн нь илт.

“Содура” киноны нүд баясааж, сэтгэл сэргээх унаган байгалийн гоо үзэмжит, үлэмжийн сайхан зураглалууд анхаарал татна. Ян Сарьдаг шовх өндөр уулс, домогт домогшиж, дуунд мөнхөрсөн Тэнгис-Шишигдийн голын ай сав газар нь Хүнхэр тайгын нууцлаг ертөнцийг бүтээнэ. Тэрхүү нууцлаг ертөнцөөс илүү нууцлаг орчин нь цаатан зон олон аж. Тэднийг, тэр тусмаа суурин соёл иргэншлийн сонжсон нүдээр танин мэдэх боломж хараахан үгүй. Гагц цаатан түмний өөрийнх нь өвөрмөц хийгээд нийтлэг шинжийг уран сайхны шийдлээр нээж, улмаар нөхвөрлөн төгөлдөржүүлэх замаар баатрынхаа дүр төрхийн мөн чанарыг тодолж, дахин давтагдашгүй шинжийг нээх нь чухал юм. Байгаль орчин, хүний орчин хоёр бурханлаг эхийн алтан хэвлийд бүрэлдэхийн цаг дор жинхэнэ цаатны амьдралын дүр төрх тодорно. 
“Хажуунаас нь хараад үзвэл
Ханан хээтэй Самгалдай
Хажуунаас нь хараагүй хүнд
Хад, чулуутай гэх л байх даа” гэж цаатан ардын дуунд өгүүлж байна. Самгалдай гэх нь гэрийн нэршил бөгөөд үнэхээр л цаатны амьдралыг “хажуунаас нь хараад ханан хээтэй” болохыг танин мэдэх нь зүй бөгөөд хараагүй байж хад чулуутай зүйрлэн элдэвчлэх нь нэн зохисгүй. 

Хүдрийн махнаас үүдэж “алтан савтай эм хүн байж ...” гэх үгс шившлэг мэт тархсан нь зүгээр нэг тохиолдлын тодотгол биш бөгөөд хүн чанар, мөн чанар, гүн чанарын хэвлийт алтан ай савын тухай яриа юм. Сав шим ертөнц ариун байж гэмээ нь хүмүүн заяа ариусан алхам алхмаар байгаль эхийн алтан хэвлийд уусан шингэдэг нь жам буй за. “Содура” киноны бас нэгэн содон шинж нь энэ бөлгөө.

Тав. БИ ЭНЭ САЛХИЙГ ЯМАР ИХ САНАВ АА

    Хөгөлгөр цайвар цагаан манан дунд Хүнхэр их тайга орчлонгийн ороо бусгаа оньсогот ертөнц мэт нэг уусан, нэг тодрон цахиртах ажаам. Тайга бол танин мэдэхүйн судар юм. Цаатан бол байгаль эхийн хэвлийд одоо хүртэл оршин буй хүмүүн заяаны сүүлчийн отог, тотго юм. Хүн төрөлхтний уугуул хэв маяг болох нүүдлийн соёл иргэншил өнөө цаг дор суурин соёл иргэншилд хэрхэн түрэгдэж, уусан бүдгэрч буйг монголын цаатан түмний амьдралд түшиглэн уран сайхны өндөр түвшинд нээн үзүүлснээрээ “Содура” кино жин дарж байна.

    “Содура” кино зохиолын чухал шинж нь сонгосон сэдэвтээ, бас дэвшүүлэн тавьж буй нийгмийн хурц асуудалд байна. Энэ тухайтад С. Сумъяа, О. Эрдэнэ нарт талархвал зохино. Харин дэвшүүлэн буй асуудлын нөгөө нэг чухал орчин болох суурин соёл иргэншлийн довтолгоог зөвхөн хулгайн анчдаар төлөөлсөн, цаатны үг хэллэгийг дэндүү орчин үежүүлсэн, киноны үйл явдлын зангилаа болсон Содурагийн эцгийн үхэл, Отгын ахлагчийн анчдад барьцаалагдсаны учир шалтгаан зэргийг даацтайхан болгосон бол улам чамбайрах байсан нь гарцаагүй. Ер нь “Содура” киноны дараагийн ангийг давхар бодож энд тэнд шигтгэж хаясан зүйлс тухайлбал миний хувьд ил тод харагдаж байгаа нь таатай санагдсангүй.

    Кино бол хэрэг дээрээ найруулагчийн урлаг юм. Б. Жаргалсайхан найруулагчийн гол ололт нь үйл явдлын хэд хэдэн шугамын зэрэг өрнүүлж, түүнээ сүлжилдүүлэн томж, найрсуулан уусгах замаар эцсийн хүрэх цэг болох амин санаандаа зангидаж чадсанд оршино. Тэр амин санаа нь цаатан түмний орших, эс оршихын хувь заяаны зурлага болой. Зураглаач Д. Цэрэнчимэдийн тухайтад үнэхээр хүч хөдөлмөр, ур ухаан зарж дөрвөн улирлын дэвсгэр өнгийг тодлон зураглаж Хүнхэр тайгын сүр жавхланд хучигдсан байгалийн хийгээд цаатан ардын буцалсан амьдралын далд чандын нууц увидсыг тайлахыг зорьсонд оршино. 

    Содура цаатны отогт буцан ирээд “Ээ, Хүнхэр тайга минь... Би энэ салхийг ямар их санав аа... Энэ салхины үзүүрт намайг ямар амьдрал хүлээж байгаа бол” хэмээн хамгийн түрүүнд санаашран боддог. “Тээр жил хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруугаар аав чинь биднийг зорьж ирсэн” гэх Удган эхийн үг Содурагийн дахин ирэхийн шалтаг төдийгүй зорилгыг тодорхойлох мэт. Хэдийбээр “Өчнөөн олон жил алга болчихоод чи яах гэж ирсэн юм. Надаас бас ял асуух нь уу” гэх Ак Оодын үг зүрх зүсэх авч “Миний аав энэ тайгын авралын зүрх нь болж цохилж явсан юм. Тэр зүрхний цохилт зогсох учиргүй. Зогсоох ч учиргүй. Хүн нь хүн рүүгээ л нүүдэг нүүдэл үргэлжлэнэ гэдэгт би итгэж байна” гэх Содурагийн үг найруулагчийн тээнэглзэн будилсан киноны олон төсгөлийн залруулга мэт санагдана. 

    “Содура” бол монголын кино урлагийн түүхэнд эш татан тэмдэглэгдэх содон бүтээлийн нэг болов. “Чонон сүлд” кинонд дэвшүүлсэн нүүдлийн болон суурин соёл иргэншлийн мөргөлдөөн “Содура”-д нэгэн адил үргэлжлэв. Хүн төрөлхтний өмнө өнөө цаг дор тулгамдаж буй нийгмийн хурц асуудлыг уран бүтээлч хүний билэг оюунаар олж харж, туурвил зүйн өндөр түвшинд бүтээснээрээ дэлхийн кино урлагийн өндөр босгыг давах бүтээл болж чадсан байна. 

            “Би энэ салхийг ямар их санав аа...”
    
ТӨГСГӨЛ

Кино дуусч гэрэл цэлсхийн аслаа. Үзэгчид чив чимээгүй босч хаалганы зүг үл шахалдан цувран одно. Харцанд нь бодлогошрол, хацарт нь нулимсан зам татжээ. Эхнэр бид хоёр гэр хүрэх замдаа бараг юм ярьсангүй. Гэвч сэтгэлийн гүнд киноны баатруудтай үй зайгүй ярилцаж явлаа.

-Содура гэсэн нэр ямар утгатай юм бол гэж гэнэт эхнэр маань ам нээн асуув. Уг нь цэцгийн нэр юм гэнэ лээ. Бас хар нүдэн, мойл, мойлхон гэсэн утгатай юм гэсэн гэж би хаанаас билээ уншсанаа хэлэв. Энэ нэр Ч. Очгэрэлд үнэхээр зохисон тухай, түүний бүтээсэн Содура эгэл жирийн сайхан сэтгэлт бүсгүйгээс цаатан түмний хувь заяаны төлөө тэмцсэн эцгийнхээ эрхэм хүслийг өвлөн авч үргэлжлүүлэх их замд шуудран орж буй эгэл бус эмэгтэй дүр болон хувирч байгаа тухай бид дор дороо л бодож явлаа.

Содура киноны дүрүүдийн нэр үнэхээр сонирхол татна. Ак Оод нь Цагаан хүү, Мажыр нь Баатар, Мырдин нь Мэргэн, Аяана нь Саран, Алдынхыэ нь Алтан охин, Кэчээн нь Цэцэг, Сариг нь Шараа, Эрдаань Салтас нь Үүрийн цолмон гэсэн үг юм гэнэ. 

“Бууриа манасан Зүр нь шувууд ирэхийг хүлээлээ
Будант амьдралын жимээрээ нүүдлээ сэлгэлээ” гэх дуу сэтгэлд эгшиглэнэ.

Бууриа манасан Зүр шиг цаатан түмэн бууриа сэлгэх цаг нь иржээ. UBS телевизийн хамт олон “Содура” киногоор нийгмийн өмнө ийнхүү нэгэн хурц асуудлыг хөндөн тавилаа.

Утга соёл шинжээч Ү. ХҮРЭЛБААТАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas стаф в СтрунинРµ новосибР¸Ñ€ÑÐº ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в НелидовРµ Gta 5 марихуаР½Ð° Эфедрин из чего делают Погода сырово ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СусуманРµ Тесла таблеткР¸ ЗакладкР¸ экстази в Верхнем Уфалее Купить методон в БорисогР»ÐµÐ±ÑÐºÐµ ЗакладкР¸ героин в Ишимбае Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вНовоураР»ÑŒÑÐº Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ачинске ЗакладкР¸ реагент в КалязинРµ Купить конопля Новый Уренгой КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в РубцовсРºÐµ Приход от грибов Купить HOMER Москва Эфедрин гидрохлР¾Ñ€Ð¸Ð´ вред Купить закладкР¸ MDMA в НоябрьсРºÐµ Сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  каннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ в крови Купить закладкР¸ шишки ак47 в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Из чего делают героин ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в ВоронежРµ Купить героин в Армавир ЗакладкР¸ LSD в БугульмРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Жуков Как определР¸Ñ‚ÑŒ, что пора переводР¸Ñ‚ÑŒ коноплю на цвет Pornreactor обход Купить НаркотиРºÐ¸ в Киржаче Купить закладкР¸ россыпь в Великом Луки-1 Что лучше пикамилР¾Ð½ или фенибут Купить ЛСД ВерещагР¸Ð½Ð¾ Соли закладкР¸ новокузР½ÐµÑ†Ðº Купить закладкР¸ марки в Кызыле стаф в ГородскР¾Ð¼ Округ ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ Методон в Кузнецк-8
IP:46.161.60.36  2018-04-08 21:49:06
rekoloas ЗакладкР¸ кокаин в Усть-кут
IP:5.101.221.16  2018-06-25 16:58:36
James Douglas Hello, my name is Jim and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. https://besttrafficpros.com Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking at factnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://besttrafficpros.com It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. If you would like to talk personally and have specific questions, call me @ 480-331-6775 from 9am to 5pm MST. Also check out the short video here and see how everything works. Best Regards, James Douglas support@besttrafficpros.com BestTrafficpros.com https://besttrafficpros.com
IP:182.253.191.106  2019-04-14 17:44:39
Mel Sachse Hi, I was checking out some of your competitors sites for a client and thought I”d drop you a quick message that might help your site. I”m having great success with this... https://bestchoiceseo.com/soci al-media SocialMonkee is a proven link building service that already helps thousands build backlinks to their pages (Tier 1) as well as their existing backlinks (Tier 2). With SocialMonkee, not only can you easily build backlinks to your pages, but also boost your existing backlinks, and pass on the link juice to your own pages. Submitting a URL to SocialMonkee takes less than a few minutes, and it only takes a few seconds if you use the Firefox or Chrome Plugin (provided to you at no cost). The system even integrates popular content spinning and link indexing tools so you can submit URLs even faster and get the most out of your backlinks. What are you waiting for? SocialMonkee is powerful, fast, fun and beneficial! Don”t miss out on this opportunity... Your competitors won”t! https://bestchoiceseo.com/soci al-media To Your Success, Alex P.S. - If you already build backlinks but don”t see the benefits, here is your chance to boost them and make them pass on some powerful link juice to your own pages. https://bestchoiceseo.com/soci al-media
IP:177.85.172.132  2019-04-16 14:30:47
Steve Sinclair Hello, my name is Steve and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking atfactnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions .xyz It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://worldtrafficsolutions. xyz Also check out the short video here and see how everything works. Best Regards, Steve support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz
IP:78.140.11.144  2019-05-30 02:24:31
James Antolli Hello, my name is Jim and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. https://worldtrafficsolutions. xyz Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking at factnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 5,000 highly targeted visitors directly to your website for as little as $29.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions. xyz If you would like to talk personally and have specific questions, call me @ 480-331-6775 from 9am to 5pm MST. Also check out the short video here and see how everything works. Best Regards, Jim Antolli support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz
IP:110.50.86.45  2019-06-06 14:07:54
Jim Anthony Hi, my name is James and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking atfactnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions .xyz It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://worldtrafficsolutions. xyz Also check out the short video here and see how everything works. Best Regards support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz To be placed on our removal list please visit: https://zfrmz.com/vTN2gJq4qHlW taZ1YFQO
IP:93.79.107.152  2019-06-22 14:46:20
Jim Antolli Hello, my name is Jim and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. >>>https://globaltrafficsoluti ons.xyz Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking at xeleratorfitness.com ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 5,000 highly targeted visitors directly to your website for as little as $29.00 for a 30 day trial run. >>>https://globaltrafficsolut ions.xyz If you would like to talk personally and have specific questions, call me @ 480-331-6775 from 9am to 5pm MST. Also check out the short video here and see how everything works. Best Regards, Jim Antolli support@globaltrafficsolutions .xyz GlobalTrafficSolutions.xyz https://globaltrafficsolutions .xyz
IP:176.62.182.29  2019-07-03 10:51:05
Jim Anthony Hi, my name is James and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking atfactnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions .xyz It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://worldtrafficsolutions. xyz Also check out the short video here and see how everything works. Best Regards support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz To be placed on our removal list please visit: https://zfrmz.com/vTN2gJq4qHlW taZ1YFQO
IP:79.106.35.194  2019-07-20 22:48:49
Jim Antolli Hello, my name is Jim and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. >>>https://globaltrafficsoluti ons.xyz Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking at xeleratorfitness.com ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 5,000 highly targeted visitors directly to your website for as little as $29.00 for a 30 day trial run. >>>https://globaltrafficsolut ions.xyz If you would like to talk personally and have specific questions, call me @ 480-331-6775 from 9am to 5pm MST. Also check out the short video here and see how everything works. Best Regards, Jim Antolli support@globaltrafficsolutions .xyz GlobalTrafficSolutions.xyz https://globaltrafficsolutions .xyz Our apologies if this message reached you in error.Please enter your domian here to removed from our list. https://zfrmz.com/vTN2gJq4qHlW taZ1YFQO
IP:159.224.209.6  2019-08-12 06:29:52
Jim Anthony Hey, my name is James and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking atfactnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions .xyz It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://worldtrafficsolutions. xyz Also check out the short video here and see how everything works. Best Regards support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz To be placed on our removal list please visit: https://zfrmz.com/vTN2gJq4qHlW taZ1YFQO
IP:62.192.240.154  2019-08-14 19:48:15
Jim Anthony Hi, my name is James and I was just looking your website factnews.mn over and thought I would message you on your contact form and offer some help. I really like your site but I noticed you weren’t getting a lot of traffic and your Alexa ranking isn’t as strong as it could be. Fortunately, I may have an answer for you. I can get you 1,000’s of visitors looking atfactnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 10,000 highly targeted visitors directly to your website for as little as $39.00 for a 30 day trial run. https://worldtrafficsolutions .xyz It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://worldtrafficsolutions. xyz Also check out the short video here and see how everything works. Best Regards support@worldtrafficsolutions. xyz WorldTrafficSolutions.xyz https://worldtrafficsolutions. xyz To be placed on our removal list please visit: https://zfrmz.com/vTN2gJq4qHlW taZ1YFQO
IP:101.51.138.13  2019-09-05 17:39:11
James MacDonald Hello, my name is James and I was doing some SEO competition research and came across factnews.mn.I thought I”d drop you a quick note on your contact form about a service that could be a big a big boost to your revenue. It”s been a secret for awhile but a lot of internet business are coming back month after month to tap into this source for afforable effective real website traffic. https://secrettrafficsource.co m I can get you 1,000’s of visitors looking at factnews.mn ready to buy your product, service or sign up for an offer and fast. Our advertising network of over 9000 websites provides a low cost and effective online marketing solutions that actually works. I can help your business get more online quality traffic by advertising your business on websites that are targeted to your specific market. The Internet is vast but you don’t have to spend huge amounts of cash to jump start your business. I can get you 5,000 highly targeted visitors directly to your website for as little as $29.00 for a 30 day trial run. https://secrettrafficsource.c om It has taken us 12 years to perfect our system and in addition to being exciting, it works!! We also have a special offer of 200,000 Targeted visitorsspread over 60 days for a special one time charge of $299.00. https://secrettrafficsource.co m Also check out the short video here and see how everything works. Best Regards support@secrettrafficsource.co m SecretTrafficSource.com https://secrettrafficsource.co m Our Apologies if this message reached you in error. To be placed on our removal list please visit: https://secrettrafficsource.co m/remove
IP:85.105.65.145  2019-09-14 01:30:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.