М.Баярбат: Нэг сайхан өдөр Оскар хүртэнэ гэж боддог

2015/05/08
Share |
Хүмүүс:
М.Баярбат: Нэг сайхан өдөр Оскар хүртэнэ гэж боддог

“Гол дүр” энэ удаагийн дугаартаа “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатыг урилаа. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Хар сувдны нууц” киноны гол дүрд тогложээ.  

-Таны гол дүрийг нь бүтээсэн “Хар сувдны нууц УСК нээлтэй хийгээд удаагүй байна. Энэ киногоор дамжуулан нийгэмд ямар мессеж өгөхийг зорьсон бэ?
-  “Хар сувдны нууц” киноны үйл явдлаас цухас дурьдвал харь оронд байгаа үндэсний баялаг болох 14-р зууны үеэс үлдсэн хар сувдыг эх орондоо авч ирэхийн тулд дөрвөн монгол залуу хилийн дээс алхдаг. Тэдний зорилтот аялал сонирхолтой бөгөөд хөгжилтэй олон адал явдлаар баяжигдсан байгаа. Харин киноны хэлэх гэсэн санаа болоод “Хар сувдны нууц” гэж нэрлэгдсэн тухай үзэгчид киногоо үзээд өөрсдөө дүгнэж цэгнэвэл их сонирхолтой байх болов уу?

- Зохиолын санааг хэрхэн олсон юм бол?

- Киноны зохиолыг ерөнхий найруулагч Б.Тамир, туслах найруулагч Эрдэмбүрэн хоёр бичсэн. Тиймээс энэ тухай болоод киноны агуулгын тухай тэд илүү сайн тайлбарлана л даа.

- Харин жүжигчин М.Баярбат энэ кинонд ямар дүрд тоглосон бэ?

- Миний хувьд генерал Батаа гэх хүн муутай, бүтэхгүй нөхрийн дүрд тоглосон. Ямар ч муу хүнд авууштай сайн тал байдагчлан генерал Батаа бол зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг нэгэн юм.

- Өөрийг тань үзэгчид “Хэцүү анги” киноны дүрээр илүү сайн мэддэг. Бас тэр дүрээр төсөөлөх нь ч бий. Гэтэл амьдрал дээр Баярбат ямар зан ааштай хүн бол? 

- Үзэгчид жүжигчдийг тоглосон дүрээр нь төсөөлж, дүгнэх нь олон л доо. Миний хувьд үзэгчдэд хүрсэн анхны дүр яах аргагүй “Хэцүү анги”-ийн дүр. Тэр утгаараа үзэгчид тийн дүгнэж бас төсөөлдөг байх. Харин амьдрал дээр Баярбат гэх хувь хүн ямар ааш араншинтай хүн бэ гэдгийг миний хамт олон найз нөхөд муу сайныг нь хослуулан бодитой дүгнэх байх.

Өөрийгөө ер нь ямар дүрд илүү тохирдог гэж дүгнэдэг вэ?
- Би жүжигчин мэргэжлийг эзэмшсэн учраас бүх л дүрд тоглох ёстой. Тэгэхийг ч хичээдэг. Одоо ингээд бодсон чинь миний тоглосон дүрүүд бүгд өөр хоорондоо адилгүй юм байна.

- Анзаараад байхад жүжигчдийн амнаас илүүтэй гардаг “дүр бүтээх” гэдэг үгийг өрөөс тань огт сонссонгүй. Та тийм даруу нэгэн үү?

- Дүр бүтээх гээд ярих юм бол манай багш нар, ах эгч нар “ална” шүү дээ. “Чи юу бүтээсэн юм, чиний бүтээсэн чинь хаана байна” гээд л. Тоглосон дүр минь харин овоо хэд болчихлоо. Миний хувьд туршлага багатай залуу жүжигчин. Тиймээс “дүр бүтээх” гэхээс илүүтэй “дүрд тоглох” гэдэг үгийг сонгож ярих нь зөв. Мэдээж “дүр бүтээдэг” уран чадвартай жүжигчин болохын тулд хичээж байгаа.

- “Хар сувдны нууц”-ын эмэгтэй гол дүрийн тухай ярья?
- Манай киноны эмэгтэй гол дүрд “Монгол модель” агентлагийн  загвар өмсөгч Намуунцэцэг гэх бүсгүй тоглосон. Насны хувьд биднээс олон дүү.

- Мэргэжлийн жүжигчид нь байхад мисс, загвар өмсөгч бүсгүйчүүд кинонд тоглож жүжигчдийн хоолыг булаалаа гэх яриа гардаг. Энэ ер нь зөв шүүмж юм болов уу, аль эсвэл ...?

- Ер нь бол талх талхаа иддэг гэдэг шиг өөр өөрийнхөө ажлыг л хийх нь зөв гэж би боддог. Тэр ч утгаараа уран бүтээлүүдэд аль болох мэргэжлийнх нь хүнийг ажиллуулахыг хичээдэг. Намуунцэцэгийн тухайд загвар өмсөгч хэдий ч СУИС-д жүжигчний мэргэжилээр нэг жил сурсан. Энэ жилээс Солонгост жүжигчний мэргэжилээр сурч байгаа. Цаашдаа энэ чиглэлээр ажиллана гэдэг утгаар нь сонгосон.

- “Фантастик” продакшны “Миний ах Атаман” УСК үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан. Тиймээс “Хар сувдны нууц” киног дордуулчихгүй юмсан гэж их л хичээсэн байх даа. Ер нь айдас байв уу?   

- Уран бүтээлчид гэдэг шинэ уран бүтээл төрх бүрд догдлол, айдас хоёрыг хослуулж суудаг улс.  Ер нь нээлтээс багцаа харагддаг л даа. “Хар сувдны нууц” УСК-ны анхны үзэгчдийн сэтгэгдэл тун өндөр байсан нь манай кино багийнхны айдсыг аль хэдийнэ үргээчихсэн.  

“Фантастик”-ийнхан дөрвөн кино хийчихлээ, нэлээн туршлагажиж байх шиг байна. Харин тайзны уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?

- Бид ид хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүмүүс. Тэр ч утгаараа  төлөвлөсөн ажлууд олон бий. Тэдний дунд тайзны уран бүтээл туурвих санаа ч орчихсон яваа.

 

Биднийг дунд сургуульд байхад монголчууд Солонгосын олон ангит кинонд ид шимтэж байлаа. Тухайн үед жүжигчин болох хүслээр жигүүрлэсэн  хүүхэд ч олон байлаа. Та тэдний нэг юм биш биз?

- Би багаасаа л урлаг, спортод сонирхолтой байлаа. Тэр утгаараа урлагийн хүн болно нөгөө бол спортын хүн болно гэсэн хүсэлтэй байсан. Хүн ер нь хүсч байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Тэгэж байж л ажил, амьдралдаа ямар нэгэн амжилт гаргана шүү дээ.

- Та “Boomtown гэх хамтлагтай байхдаа хошин урлагийн хамтлагуудын ард бүжиглэдэг байсан. Тухайн үедээ хошин урлагийн жүжигчин болоъё гэсэн бодол төрж байв уу?

- Хошин урлаг ч гэсэн жүжигчний мэргэжлийн нэг хэсэг болохоор татагдалгүй яахав. Сургуулиа төгсөөд “Х ТҮЦ”-дээ орно гэж бодож ч байлаа. Гэвч туршлага дутаж байсан. Мэдээж хажууд нь байгаад хичээгээд байсан бол болох л байсан байх. Гэхдээ “Хүнийг уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэж” нэг үг байдаг даа. Инээдмийн төрөл гэдэг үнэхээр хэцүү.

Монголд урлагийг үнэлэх үнэлэмж муу байна. Цэвэр урлаг, уран бүтээл хөөгөөд амьдрана гэдэг хэцүү гэх яриа байдаг юм билээ. Та урлагаас олсон мөнгөөрөө хангалттай хэмжээнд амьдарч чадаж байна уу?

Дан урлагаар хоолоо олж идэх хэцүү гэдэг нь үнэн. Гэвч урлагт нэг орсон хүн эргэж гарч чаддаггүй болохоор бүх зүйлийг боломжийнх нь хэмжээнд зохицуулаад л явж байгаа.  

- Миний ах Атаман киног хулгайж, хуулбарласан хэрэг гарсан. Хэрэг шийдэгдсэн үү ?

- Монголын цагдаа нар ажлаа сайн хийсний ачаар энэ хэрэг шийдэгдэх тун дөхсөн.  Ер нь хүний бүтээсэн оюуны өмчийг хулгайлж хуулбарлана гэдэг маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр, цаг зав, хөрөнгө санхүүг хүндлэхгүй байгаа хэрэг юм. Уг нь тэр хүн ч гэсэн кино хуулбарлаж зараад амьдралаа залгуулах гэж л яваа байх. Гэвч хуулийн дагуу хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ.

- Зовлонг нь үзсэн хүний хувьд Монголын оюуны өмчийн хуульд учир дутагдалтай санагдсан зүйл нь юу байв?
- Бүх зохицуулалт нь байгаа ч хэрэгжилт нь тааруу юм уу даа гэж ажиглаж байлаа. Гэвч энэ нь удахгүй сайжирч оюуны өмчөөрөө хохирсон олон хүмүүсийн эрхийн төлөө ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

- Кино дэлгэцэнд гараад үзэгчдийн магтаалд умбаж байтал голоор нь  багш нар тань зэмлэлийн ташуур буулгавал яах вэ?  

 -Дуулгавартай л сонсоно доо. Ер нь хэдийгээр бид сургуулиа төгсчихсөн ч багш нарынхаа хормойноос зүүгдээтэй л яваа. Шинэ уран бүтээл гаргах бүртээ багш нараараа сонжуулж тэднийхээ магтаал шүүмжийг сонсдог. Ер нь багш нарын минь зэмлэл нь хүртэл шагнал шиг санагддаг шүү дээ.

- Эдийн засгийн хямрал бүх салбарт нөлөөлж байна. Уран бүтээлч та нарын хувьд гарах уран бүтээлийн тоонд нөлөөлж байна уу?
- Бүх зүйлийн ард хөрөнгө санхүү гэж зүйл байдаг уран бүтээлийн тоонд нөлөөлж байгаа. Харин чанарт бол нөлөөлж чадахгүй. Гэхдээ бид залуу хүмүүс, эдийн засгийн хямралтай байна гээд гар хумихаад сууж болохгүй. Боломж бололцоогоороо хийх гэсэн зүйлүүдээ шат дараатайгаар хийгээд л явж байгаа.

-  Жүжигчнийхээ ажил мэргэжлийн хүрээнд хүрэхийг хүссэн оргил тань хаана байгаа вэ?
- Хүний хүсэл хязгааргүй нь нэг бодлын сайхан. Би нэг сайхан өдөр оскар хүртэнэ л гэж боддог ш дээ.  /инээв/

- Ярилцсанд баярлалаа.  Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.  

А.Алтантуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser bank wire Ëóêîÿíîâ êóïèòü çàêëàäêó ×èñòåéøèé Ìåòàäîí Áàëàøîâ êóïèòü áîøêè Ìîñêâà Ïðåîáðàæåíñêîå êóïèòü VHQ Cocaine 98% Colombia Купить закладкР¸ метадон в Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ Ðåäìîíä êóïèòü çàêëàäêó Êîêàèí Õàðàáàëè êóïèòü ìàðèõóàíó Êóïèòü çàêëàäêè ñïàéñ â Çèìå Ìîñêâà ÞÀÎ êóïèòü çàêëàäêó Ãåðîèí ÎÏÒ Ìàñòåðòîí êóïèòü çàêëàäêó Êîêàèí êóïèòü Êàéô Ìûñêè Êàëèíèíñê êóïèòü øèøêè Psilocybe â Øóìåðëå Как сделать экстази Áàáàåâî êóïèòü Ãèäðîïîíèêà Afgan Kush Áîãîðîäñê êóïèòü Êðèñòàëëû ì¸äà Ìàðèîí êóïèòü Êîêàèí êóïèòü Êîêñ Áîäàéáî Купить Шишки ак47 в ТольяттР¸ Ìîñêâà Ñàâ¸ëîâñêèé êóïèòü Ãåðîèí ÎÏÒ Ëåñîñèáèðñê êóïèòü MDMA Pills - RED qiwi btc e Äåôèàíê êóïèòü çàêëàäêó øèøêè Ñòàðàÿ Ïîëòàâêà êóïèòü øèøêè Как Ð´Ð¾Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ Œ в тор закладкР¸ Ìîñêâà Àëåêñååâñêèé êóïèòü Êîêàèí HQ Ìîñêâà Î÷àêîâî-Ìàòâååâ
IP:193.32.94.183  2018-08-28 05:37:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.