Хүмүүс: |
Елена Исинбаева
Фото: Дмитрий Коротаев / «Коммерсантъ»
Тулгууртай харайлтын нэрт тамирчин Елена Исинбаева Оросын Зэвсэгт хүчинд алба хаах таван жилийн гэрээ байгуулсан байна. Армийн спортын төв клуб ЦСКА-гийн даргын хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдээлжээ.
“Гэрээ байгуулсан тушаалд армийн генерал Сергей Шойгу гарын үсэг зурсан бөгөөд энэ тушаалаар ахмад Исинбаеваг Армийн спортын төв клубын хөнгөн атлетикийн сургагчийн албан тушаалд томилсон” хэмээн хэвлэлийн төлөөлөгч Власов хэлжээ.
Түүний хэлснээр, армийн клубын бүтцэд 14 спортын багийг оруулан 400 гэрээт цэргийн албан хаагчийн албан тушаалыг бий болгожээ. Гэрээ байгуулсандаа Исанбаева өөрөө баяртай байгаа гэнэ.
Энэ оны хоёрдугаар сард Исинбаева спортод эргэн ирж буйгаа зарлаж, армийн клубын тамирчин болсон гэдгээ мэдэгдсэн юм. Олимпийн хоёр удаагийн аварга Исанбаева “Рио-де-Жанейро-2016”-д оролцох эсэхээ энэ оны сүүлээр хэлнэ гэж амласан юм.