`Макс` Д.Ганбаатар мисс эхнэр Д.Уянгалянхуагаасаа өрх тусгаарлажээ

2008/06/03
Share |
Хүмүүс: Т Уянгалянхуа | 
`Макс` Д.Ганбаатар мисс эхнэр Д.Уянгалянхуагаасаа өрх тусгаарлажээ

Хурдан моринд орсоноо хувь тавьлан. Бизнест хөл тавьсанаа амьдарлын эрх байсан гэж ярих дуртай “Макс” –ын Д.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Хэдхэн жилийн өмнө Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж шуугиулж байсан тэд найр наадамд бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирладаг. Хайртай гэдгийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байсан. Ер нь хаанаас ньч харсан элбэг дэлбэг залуу хосын амьдралд дутах гуцах юмгүй харагддаг ч сүүлийн үед хамтын амьдралд нь ан цав суусныг ойрын хүрээнийхэн нь ам алдлаа. Тэд хэсэгтээ л тусдаа амьдарч байгаа бөгөөд нэг үе Д.Уянгалянхуа хоёр охиныхоо хамт Америк явна гэж байгаад сураг алдарсан. Ойр ойрхон хоёр охин төрүүлсэн мисс бүсгүй хувийн амьдралдаа ихээхэн цаг зарж, ханийнхаа тухай аль сайхан үгээ олж ядан хэвлэлд яриа өгч байсан. Тэр байтугай хотын ганган охин морь мал гэж байнга явдаг нөхрөө дагаад гайгүй сайн морьны хорхойтон болчихсон гэдэг. Сүүлийн үед бизнес нь хүрээгээ түлхүү тэлэх болсон “Макс” Д.Ганбаатарын гэр бүлдээ гаргах цаг зав хомсдсон уу, таагүй мэдээ дуулгалаа. “Макс” хүнсний сүлжээ, барилга орон сууцны салбарт хүч сорих болсон түүний баруун дөрвөн зам дахь орон сууцны газрыг гүйдэлтэй газар гэж ярих болсноор удсан. Хотын төвд байрлал сайтай, юм юмандаа ойр энэ газрыг захаас аваад нүд унагах хүн олон ч яаж ч байсан эхэлсэн ажил нь нурдаг сүйрэл дагуулдаг гэх юм билээ. Гэтэл цөс ихтэй морины хорхойтон Д.Ганбаатар юунаас ч айлгүй орон сууцны цогцолбор барихаар хашаа хүрээ татаад, ажлаа эхэлсэнд гайхах хүн олон байсан. Энэ мэтээр бизнес нь өргөжиж байгаа  хувийн амьдралд нь ан цав гарах болсон нь учир мэдэх хүмүүсийнхээр шинэ бизнестэй нь холбоотой байж мэдэх гэнэ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
CialisOnline cialis buy paypal real cialis online with paypal viagra buy cvs
IP:178.159.37.60  2020-02-16 03:13:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.