Гурван настай хүүхэд дайрч хөнөөгөөд хэргийг газраас зугтжээ

2015/05/14
Share |
Хүмүүс:
 Гурван настай хүүхэд дайрч хөнөөгөөд хэргийг газраас зугтжээ

БЗД-ийн нутаг  Дарь эхийн зам, Сэлбэ 5-р гудамжны 116 тоот хашааны урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Цэрэнгүнт нь явган зорчигч 03 настай эмэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Зам тээврийн осол нь санамсаргүй,  анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгдэгээрээ бусад гэмт хэргээс онцлогтой. Зам тээврийн осол хэрэг үйлдчихээд осол хэргийн газрын орхин явах нь  санаатай гэмт хэрэг болдог  бөгөөд хохиролын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэгээрээ онцлогтой юм. Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн зам тээврийн ослоо санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгохгүйгээр ослын газрыг орхилгүй Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх,  нотлох баримтыг хамгаалах,  хохирсон хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх нь тухайн хүний үүрэг юм.  Иргэн та үүргээ биелүүлэн дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.