Энэтхэг улс 1 тэрбум ам.долларын зээл олгоно

2015/05/18
Share |
Хүмүүс:
Энэтхэг улс 1 тэрбум ам.долларын зээл олгоно

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди нар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа,олон улсын бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах яриа хэлэлцээг амжилттай хийсний дараа хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Айчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон

Монгол Улсын гурав дахь хөрш, оюун санааны хөрш айлчилж байгаад баяртай байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Ерөнхий сайд Монголд айлчилж байгааг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна.

ӨнөөдөрЭнэтхэгийн Ерөнхий сайдтайхоёр орны харилцаа хамтын ажиллагаа,олон улсын бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахболомжийн талаар яриа хэлэлцээамжилттай хийлээ.Хоёр улсыниж бүрэн түншлэлийгстратегийнтүншлэл болгон ахиулахаар боллоо.Мөнхамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар боллоо.

Мөн хөдөө аж ахуйн салбартхамтарч, сүү сүүн бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх,мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Айчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон.Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүдхамтран ажиллах шинэ боломжийг нээж өгч байна. Хоёр улсын цаашдын харилцаа Монголчуудад бэлэглэсэн бурханы бодь мод шиг дэвжиж байхын ерөөлийг дэвшүүлье”.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди: Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулагдах юм

-“Энэ удаагийн айлчлал Монгол Улсын ардчилсан хувсгалын 25, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Өнөөдөр Монгол Улсын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх болсондоо баяртай байна. Миний бие өнөө өглөө Гандантэгчинлэн хийдэд зочилж бодь мод бэлэглэсэн нь хоёр орны найрсаг харилцааг илтгэж байгаа юм.

Биднийг оюун санааны гурав дахь хөршөө гэж үзэж байгаад баяртай байна. Монгол Улс Зүүн Ази, Энэтхэгийн бодлогын нэг хэсэг болж байна. Энэтхэг, Монгол Азид нэг зорилготой учраас энх тайвныг сахиулахад хоёр улс хамтран ажиллаж чадна. Би Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар энэ бүс нутагт хүлээж байгаа үүрэг хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны цар хүрээг харуулж байна. Бид эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий. Энэ хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэж байна.

Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулагдах юм. Цаашдаа Энэтхэг суралцах оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Мөн Аюулгүй байдлын салбарт ихээхэн ач холбогдол өгч, хилийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана. Батлан хамгаалахын түвшинд кибер аюулгүй байдлын төв байгуулна. Худалдаа хөрөнгө оруулалт хэвийн байгаа ч тодорхой хязгаарлалт байна. Тиймээс шинэ боломжийг нээж ажиллахаар тохиролцлоо. Манай хоёр орон энхийн зорилгоор цөмийн энерги ашиглах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна. Бид олон улсын тавцан дахь хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Энэ талаараа Ерөнхий сайдад хэлсэн. Цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж, найрсаг харилцааныхаа баримт бичгийг шинэчлэн байгуулахаар боллоо. Одоо бидний харилцаа шинэ эрин үе гарч байна гэдэг итгэлтэй байна” гэлээ.

Энэтхэг Монгол улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд

-Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондынгэрээ

-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радиоэмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.