“Саусгоби сэндс” нуун дарагдуулсан 35.2 тэрбумаа улсад төлнө

2015/05/19
Share |
Хүмүүс:
“Саусгоби сэндс” нуун дарагдуулсан 35.2 тэрбумаа улсад төлнө

“Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан хохирлын мөнгө гэгдэх 35.2 тэрбум төгрөгийг төлөхгүй гэж шүүхэд хандсан. Анхан болон болон давж заалдах шатны шүүхээс тус компанийн татвараас зайлсхийсэн гэх 35.2 тэрбум төгрөгийг нөхөн төлөх шийдвэр гаргасан юм.

Энэхүү шийдвэрийг тус компаниас хүлээн зөвшөөрөхгүйгээр Улсын Дээд шүүхэд хандаж энэ гомдлыг  дээд шүүхээс өчигдөр/05.19/ хэлэлцэн үзээд Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянаж шүүх шаардлагагүй гэх эцсийн шийдвэрийг гаргажээ.

Өөрөөр хэлбэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу  “Саусгоби сэндс” компани татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.2 тэрбумын хохирлыг улсад нөхөн төлөхөөр боллоо гэсэн үг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.