Г.Маралмаа 6-7 орчим сартай бие давхар шүүх хуралд иржээ

2015/05/21
Share |
Хүмүүс:
 Г.Маралмаа 6-7 орчим сартай бие давхар шүүх хуралд иржээ

Бага насны охины амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хурлаар эцсийн шийдвэр гарсангүй. Шүүх хурлыг зургадугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулахаар болжээ.

Учир нь прокурорууд шүүх хуралд оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард хэрэг гарах үед Г.Маралмаа жирэмсэн байсан төдийгүй одоо 6-7 орчим сартай, том гэдэстэй болсон байна. Тиймээс тэрбээр жирэмсний хяналтад орохын тулд батлан даалтад гаргахыг хүсчээ.

Гэвч шүүх бүрэлдэхүүн энэ удаад батлан даалтын талаар ямар нэгэн шийд гаргаагүй бөгөөд эмнэлгийн хяналтын асуудлыг эргэн хэлэлцэхээр болов. Шүүх хуралд “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ынхан болон талийгч охины ээж оролцжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.