Хуурамч архинаас болгоомжил

2015/05/22
Share |
Хүмүүс:
Хуурамч архинаас болгоомжил

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ.

 

Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал иргэд чанрын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм.

 

Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.