Монголыг доромжилж буй ”English school of Mongolia”-ийн гадаад багш нарыг эх орноосоо хөөе

2015/05/22
Share |
Хүмүүс:
Монголыг доромжилж буй ”English school of Mongolia”-ийн гадаад багш нарыг эх орноосоо хөөе

Математикийн хичээлийг сургалтынхаа программаас хассан тухай анх сонсоод “English school of Mongolia”-ийн сургалтын албаны том толгойтойг гайхаад өнгөрсөн. Эл асуудал намжаагүй байхад гадаад багш нар нь хэд хэдээрээ нийлэн хичээлийн танхимд порно кино үздэг, өсгөлүүлэн  охидын гуя илдэг гэх багшийн ёс зүйд харш зан авир гаргадаг байдал нь хэрээс хэтэрсэн талаар тус сургуулийн эцэг, эхийн зөвлөл “Монголын мэдээ” сонинд хаягласан гомдлоос олж уншлаа. 

Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө жилийн есөн сая төгрөгийн төлбөр төлж, кимбержийн боловсрол олгож байгаа гээд сэтгэл амар явсан эцэг эх нь охиноосоо багшийнх нь тухай, багш хүнээс гарч боломгүй зан авир, ёс суртахуунгүй үйлдлийн тухай нулимс дуслуулан ярихыг сонсоход орж байх газраа олж ядах нь наад захын асуудал. 


Бухимдсан аав утсаа шүүрэн авч охиныхоо ангийн хүүхдийн эцэг эх рүү залган болсон явдлын талаар хэлэхэд “тийм үү” хэмээн дуу алдсанаа “эргээд залгая” гэж. Хэсэг хугацааны дараа яг өөрийнх нь  адил бачимдсан өнгөөр “Манай хүүхэд бас тэгж хэллээ. 2013-2014 оны хичээлийн жилд ч иймэрхүү явдал гарсан гэнэ. Эцэг эхчүүд нь сургуулийнзахиргаанд гомдол мэдүүлэхэд хүүхдээ аваад зайл гэсэн төдийгүй гадаад багш нар нь нөгөө хүүхдийг дарамтлах болсон тул тэгсхийгээд өнгөрсөн юм байх. Чи юун сайн руу утас цохив. Надад хэлээгүйсэн бол би ч бас охиныхоо зовлонг мэдэхгүй, охин маань ч хэлэхгүй явах байж. Ийм ёс суртахуунгүй үйдлийг түмний сонорт хүргэж, ёс суртахуунгүй багш түүнийг ажилд авсан сургуулийн захиргаатай харицулага тооцох ёстой” гэж хэлэлцсэнээр дор нийтлэх гомдлыг манай сонин руу илгээсэн хэрэг Эцэг эхчүүдээс ирүүлсэн гомдол, бодит байдлыг бэлхэнээ өгүүлэх учраас дахин дахин нурших нь илүүц. Гагцхүү манай боловсролын салбар, тэнд ажиллаж байгаа хариуцлагатай албан тушаалтнууд ийм үйл ажиллагаа бүхий сургуулийн тухай дуулаагүй байгааг гайхахаас өөрөөр яалтай.  

Ингээд Боловсролын яамны ажилтны өгсөн эхний зөвлөгөөгөөр Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Сүглэгмаагийн 9700...... дугаарын  утас руу залгаж “Гадаадын мэргэжилтэн багш нарыг ямар байгууллага хариуцдаг, тэд багшлах эрхийн үнэмлэх, лицензтэй эсэхийг шалгадаг эсэх тухай” асууж тодруулах гэсэн боловч  холбогдох боломжгүй  гэсэн тул офиссийн 70140069 дугаар руу залгатал туслах нь харилцуурыг авч дээрх асуултад “Манай чиг үүрэгт гадаад багш нарын асуудал ерөөсөө хамаагүй. Боловсролын яам руу залга” гээд тор хийтэл утсаа тавьчихав.  Асуудлын ээдрээ тайлагдах шинжгүй байсан учраас шууд л Боловсролын яамны Туяа даргыг...Энд дарж үргэлжлэлийг 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.