”Гэгээн Муза”-гийн шилдгүүд

2015/05/25
Share |
Хүмүүс:
”Гэгээн Муза”-гийн шилдгүүд

Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулах "Гэгээн муза-2015" наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо.

Тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлсэн бөгөөд тэдгээрийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэсэн дөрөв ангилалд өрсөлдүүллээ.

Наадмын шүүгчээр УДЭТ-ын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, "Гэгээн муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин Сарантуяа, УДЭТ-ын найруулагч Найдандорж, УГЗ, найруулагч Ганхуяг, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Соронзонболд, СТА, зураач Ариунболд, Урлаг судлаач, Профессор Мягмарсүрэн, урлаг судлалын ухааны доктор дэд Профессор Батсайхан, Театр судлаач Нямсүрэн нар ажилласан юм.


"ГЭГЭЭН МУЗА" НААДМЫН ШИЛДГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

 

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

  • Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
  • Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХУ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
  • Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны “Хаан титэм соёл” компанийн бүтээл “Хар торгон хамжаар” жүжгээр 
  • Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр 
  • Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл “Чөлөөт хос” жүжгээр тус тус шалгарав.

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

  • Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” 
  • Шилдэг найруулагч УХТ-н бүтээл “Арван хоёр сар” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр 
  • Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театрын бүтээл “Дараа” жүжгээр 
  • Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл “Сарыг нуусан саваагүй” бэлтрэг 
  • Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл “Арван хоёр сар” жүжгээр 
  • Хүүхэд оролцоотой бүтээлээр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын “Сүүлчийн хичээл” жүжиг тус тус шалгарав.

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

  • Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр 
  • Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
  • Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов “Гараа надад өгөөч” жүжгээр 
  • Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой” жүжгээр 
  • БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин 
  • Шүүгчдийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
  • Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан" жүжиг “Гран при" шагнал тус тус хүртлээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cialis ratings , cialis 5mg price comparison, [url=”http://canadianpharmac yusa24h.com/#cialis-cialis-sof t”]cialis 5mg price comparison[/url], http://canadianpharmacyusa24h. com/#cialis-cialis-soft cialis 5mg price comparison,debssb, cialis dosing, [url=”http://canadianpharmac yusa24h.com/#best-place-buy-ci alis”]cialis dosing[/url], http://canadianpharmacyusa24h. com/#best-place-buy-cialis cialis dosing,iuslzu,
IP:46.118.115.181  2015-09-18 23:22:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.