Алина Кабаева: Эр хүн бол амьдралын багана

2015/05/25
Share |
Хүмүүс:
Алина Кабаева: Эр хүн бол амьдралын багана

Гэрэл зурагт: Олимпийн аварга Алина Кабаева Сатирийн театрын уран бүтээлийн үдэшлэг дээр.

Тавдугаар сарын 12-нд  орчин цагийн хамгийн амжилттай, үзэсгэлэн төгс тамирчин Алина Кабаева төрсөн өдрөө тэмдэглэжээ. “Үндэсний Медиа Группын” захирлуудын зөвлөлийн дарга, Төрийн думын экс депутат, дэлхийн уран сайхны гимнастикийн шилдэг төлөөлөгчдийн нэг бөгөөд олимпийн аварга сүүлийн үед ярилцлага өгөхгүй байгаа. Тийм учраас Алина Кабаевагийн өмнө өгч байсан ярилцлагуудаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Зурагт: Алина Кабаева "Москва-2009" Гран-при тэмцээн дээр гарын үсгээ өгч байгаа нь.

Манай зарим эмэгтэйчүүд  өөрсдийгөө арай буруу авч яваад байх шиг санагдаж байна. Ажил дээрээ хүчтэй байх ёстой. Гэртээ ирээд нөхрийнхөө хайртай эхнэр нь, үр хүүхдүүдийнхээ халамжтай эх нь байх хэрэгтэй юм. Гэхдээ айдаг эрчүүд, айдаггүй эрчүүд гэж бий. Тэднээс дээгүүр байхыг эрмэлзэнэ. Би үүнийг сайн мэднэ. (2010 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева парламентын ээлжит хуралдаан дээр

Амьдралын туршлага минь хэнийг ч өөрийн хувийн амьдралд оруулахгүй байхыг надад сургажээ. Ажил, баяр наадам гээд ярих гэж байгаа бол болж байна. Хувийн амьдралын талаар харин ч үгүй. Ганц зүйлийг хэлэхэд надад хүүхэд байхгүй. Энэ бол үнэн. (2013 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева Төрийн думын хуралдаан дээр.

(өөрийн ирээдүйн хүүхдүүдийг спортооор хичээллүүлэх талаар): Хүүгээ хааш нь гэдгийг мэдэхгүй байна. Харин охиноо уран сайхны гимнастикт өгнө. Спорт гэдэг чинь багийн сэтгэл, хариуцлага, сахилга бат, хүүхдүүдтай харилцах нь чамайг том хүн болгоно. Амьдрал хүнд гэдгийг хүүхдүүд эрт ойлговол, төдий чинээ сайн. (2013 он).

зурагт: Алина Кабаева Думын хуралдаан дээр.

Уур хилэн гэдгийг би мэдэхгүй. Хажуугийн хүндээ хзээ ч хашгирч агсагнаж чадахгүй.  Гэхдээ миний уурыг ихээхэн хүргэвэл муухай үгээр хариулж чадна. (2002 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева “Орос орон спортын гүрэн” гэх олон улсын чуулгын хүрээнд Москвагийн мэрийн өмнөөс хийгдсэн хүлээн авалт дээр.

Бүхий л амьдралын минь талаар хүмүүс өөрсдийнхөөрөө ярьцгааж, хэцүү үе тулгардаг. Хэнтэй ч ярих хүсэлгүй байх өдрүүд бий. Ганцаараа үлдэнэ. Байгаль, ном хоёртой л үлдэнэ. (2007 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева Регвийн дэлхийн цомын үндэсний багуудын шодолтын ёслол дээр.

Хэд хэдэн тарни мэднэ. Та гайхаж магадгүй. Би Библийн судрыг  байнга уншдаг юм. Тэндээс сурах зүйл маш их бий. Уншаад л яг минийх шиг нөхцөл байдал байх юм гэж бодно! (2006 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева, Николай Валуев нар Төрийн думын хуралдааны үеэр.

Жек Лондон түүний “Цагаан соёо”  романыг  дахин уншихыг зөвлөе. Саяхан түүнийг уншаад маш их таалагдсан. Зохиолыг шинээр мэдэрсэн. Ер нь бол орос гүн ухаантан Иван Ильинд дуртай. Түүний зохиол нь надад сэтгэлээр ойр. Сэтгэл тавгүй байхад Ремаркийг уншдаг. Одоо минийхээс илүү хүнд хувь заяатай хүмүүсийн  тухай  тэнд өгүүлдэг. (2013 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева уран сайхны гимнастикийн Москвагийн “Гран-при” тэмцээн дээр.

Эрхээ хасуулаад байсны дараах миний анхны том тэмцээн. Миний бэлтгэл тааруу. Далдын хүч тусалсан байх л даа.  Дэвжээнээ гарч ирэхэд украин хөгжөөн дэмжигчид өөрсдийн хайртай тамирчин Анна Бессоновагийн нэрийг уухайлж байлаа. “Тийм бий вий, Би одоо та нарт Бессоноваг харуулаад өгье!” гэж хор шар буцлаад бүх хөтөлбөрөө нэгэн амьсгаагаар шудраад хаячихлаа. Дээд тэнгэрийн тусламжгүйгээр ингэж чадахгүй байсан гэж боддог. (2006 он).

Гэрэл зурагт: олимпийн аварга Алина Кабаева CHICAGO хөгжимт жүжгийн нээлт дээр.

(Уруул дээрх сорвийнхаа тухай) Түүнийг би таван настайдаа  авсан юм. Ташкентад манай байшин арктай, түүгээр төмөр гүүр өнгөрсөн байлаа. Гүүрэн дээр зогсоод харайх уу болих уу гэж бодож байлаа. Харайж чадалгүй  гүүр мөргөв. Ингээд л бүх насаараа  сорвитой болсон юм.  (2007 он).

Гэрэл зурагт: Олимпийн аварга Алина Кабаева спортын Laureus World Sports Awards-2008 шагнал гардуулах IX дэх ёслолын өмнөхөн.

Ер нь ээж маань намайг үргэлж ганган хувцаслаж ирсэн! Хайртай аав минь хөлбөмбөгчин, гадаадад  яваад ирэхдээ үргэлж  ганган хувцас авчирдаг байв. Дараа  намайг спортод ороод байх нэр ч үгүй манга ч үгүй үед би мөн л ганган хувцасладаг байсан. Хэрэв ямар нэгэн тэмцээнд ялсан бол сүүлчийн мөнгөө хүртэл хувцас хунарт зарцуулах гээд байдаг зантай байжээ. Хэдийгээр би өөрөө хурц тод хүн ч тод гэрэл гэгээтэй эд зүйлд дуртай. Тийм учраас хэтрүүлчихгүй байх нь надад чухал. Моод ирж л байдаг,  өнгөрч л байдаг. Харин стиль үлдэг юм. Тэр нь миний дотор шингэсэн байгаа. Эд зүйл, хүмүүсийн эрч хүчийг би мэдэрдэг. (2010 он).

Гэрэл зурагт: “Алдар” нэртэй Үндэсний спортын шагналын “Шилдэг эмэгтэй тамирчин” номинацид  нэр дэвшигч  Алина Кабаева уг шагналын 2004 оны тавдугаар сарын ёслол дээр.

Машинд явахдаа Лепс, Пугачева, Успенская нарын дууг сонсдог. Алла Борисовнатай Нийгмийн танхимд тааралдах юм даа. Тэндээс гарангуут л  тус тусынхаа ажилд хөтлөгдөнө. (2007 он).

Гэрэл зурагт: “Оросын домгуудад зориулагдаж байна” нэртэй  шинэ жилийн буяны наадам хийгдсэн ресторанд Алина Кабаева гэрэл зурагчдад зургаа авахуулж байгаа нь.

Хүмүүсийг хүлээн авсан анхны уулзалт маань, таван цаг үргэлжилсэн гээд төсөөлөөч! Нулимс ч байлаа. Хүмүүс тусламж авах ганц боломжоо надаас олж харжээ. Хэрэв хэн нэгэнд тус болж, үнэн шударгыг сэргээж, дэмжиж чадвал маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Тэр үед л Думад  зүгээр орж ирсэнгүй гэдгээ мэдэрдэг юм. (2010 он).

Дурлал гэдэг нь аймшгийн  халдлага юм. (2002 он).

Гэрэл зурагт: “Дэлхийн титэм” шагналтан Алина Кабаева шагнал гардуулах ёслол Пушкиний уран  зжргийн музейд эхлэхийн өмнө.

Би олон зүйлийг өөрчилж чадна. Ертөнцийг өөрчилж чадна гэсэн итгэлтэй байдаг! (2010 он).

Гэрэл зурагт: Алина Кабаева (баруун гараас) Бүх Оросын уран сайхны гимнастикийн холбооны ерөнхийлөгч Ирина Винер-Усманова нар Казаньд болсон  дэлхийн XXVII Универсиада- 2013 тэмцээний уран сайхны гимнастикийн шагнал гардуулах ёслол дээр.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.