Зөнч шулам буюу Шиптон эхийн зөгнөлүүд

2015/05/27
Share |
Хүмүүс:
Зөнч шулам буюу Шиптон эхийн зөгнөлүүд

Энэхүү сонирхолтой хүний талаар домог шахуу болсон янз бүрийн цуу яриа цөөнгүй байдаг аж. Ямаа шиг салаа туурайтай, ямаан сахалтай бас эвэртэй хачин амьтан бэлэвсэрсэн эхнэр Агата Саунтелтэй учир ургуулсан гэх цуу яриа Йоркширийн бяцхан тосгон Кнейрсборо даяар тархжээ. Элдвийн хачин явдлын талаар зөгнөн хэлдэг янз бүрийн арга дом хэрэглэдэг гэсэн угийн муу нэртэй тэр эмэгтэйн талаар юу эсийг хүмүүс ярьдаг байсан гэхэв. Түүн дээр хачин амьтан үнэхээр очдог байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч л байсан 1488 онд Агата охин төрүүлжээ.

Тэр жилийн 7 сард урьд өмнө нь тохиолдож байгаагүй таагүй байж. Байнга л ширүүн бороо орж аянга цахилгаан тачигнан, хэрээ шувууд гахир муухайгаар гуагалдан нэг л муу ёрын байжээ. Их олон хүн хий юм харж үзэж үнэхээр таагүй сар болсон гэдэг. 7-р сар дуусах гэж байхад бэлэвсэн эхнэр Агата охин төрүүлжээ. Хүүхдийг төрснөөс хойш салхи шуурга намдан хэрээнүүд гуагалдахаа байж бүх зүйл нам жим болсон нь харин үнэн ажээ.

Хөөрхий бэлэвсэн эхнэр Агатагийн тухай хоёр янзын яриа явдаг. Хүүхдээ төрүүлмэгцээ нас барсан гэж ярилцдаг бол охиноо төрүүлсний дараа өөр хүмүүс дээр орхичихоод хаанахын ч юм бэ нэг хийд рүү яваад алга болчихсон гэж нэг хэсэг нь хэлдэг. Өнчин охин Урсула яах билээ. Жаахан байхдаа болон өсөж том болсон хойноо тэр ч дэндүү эрэмдэг зэрэмдэг гэмээр муухай царайтай байжээ. Их том бүлтгэр нүдтэй гэхдээ ухаалаг нэвт шувт ширтсэн харцтай махир хамартай харанхуйд янз бүрээр гэрэлтэн харагддаг нүүр дүүрэн бэрсүү сэвхтэй байсан болохоор Урсулад харанхуй шөнө явахад дэнлүү хэрэггүй. Тэр нүүрнийхээ бэрсүү сэвхнүүдээр замаа гэрэлтүүлж чадна гэж нэгэн марзан эр хэлсэн гэдэг.

Бөгтөр нуруутай гаж муухай хазганаж явдаг байсан түүний талаар тосгоныхон өрөвдөж харамсан ярьцгаадаг байв. Охин нэг настай байхдаа анх алдаршжээ. Харж хандаж байсан эмэгтэй нь охиныг өлгийтэй нь ганцааранг нь гэртээ үлдээгээд зах орохоор явжээ. Эмэгтэй нөхдөө дагуулан иртэл яасан гэж санана?

Эрчүүд нь эргэлдэн нисэх галын шилгүүрт наалдацгааж шалнаасаа хагас метр өндөрт хөөрөн эмэгтэйчүүд нь ухаан сэхээгүй бүжиглэж гарчээ. Тэгсээр бүтэн цагийн дараа ядарч үхэх шахсан амьтад сая нэг амс хийсэн байна. Гэтэл өлгийтэй жаахан охин алга болсон байжээ. Тэгээд бүгд эрж хайсны эцэст хачин юм харжээ.

Амгалан тайван унтаж байгаа охинтой өлгийг шалнаас дөрвөн метр өндөрт байсан яндан дээрээс олжээ. Урсула өсөж том болохын хэрээр гэрт нь сонин хачин явдлууд их тохиолдох болж тавилга эд хогшлууд нь нисэлдэн, шатнууд нь шажигнан дуугарч заримдаа тавган дээр байсан хоол нь алга болох зэргээр хүмүүсийг айлгах болов. Дуу цөөтэй тайван охиныг найман нас хүртэл чухам юу болоод байгааг тэд ойлгохгүй байв. Охин ч хэргээ хүлээсэнгүй гэвч охин элдвийн сонин хачин илбүүдээрээ хүмүүсийг айлгасан яг тэр мөчөөс эхлэн эрэмдэг зэрэмдэг охинд тосгоныхон өрөөр хандах болжээ. Охин эхийнхээ эсвэл магадгүй ямаан эцгийнхээ ид шидийг өвлөн авсан хэмээн үзэж битүүхэндээ эмээцгээх болсон байна.

Үе тэнгийнх нь охинд таатай хандаж байсангүй. Тэр сургуульд суралцаж эхэлсэн боловч хэн ч хэзээ ч тусладаггүй байв. Яваандаа өөрийн ад шулмасын чадлаа илүүтэйгээр харуулан улам л гаач байжээ. Хөөрхий хамт суралцагсад нь үйлээ үздэг байв. Тэд Урсулагаар өчүүхэн төдий л тоглоом хийх аваас зодож чимхэж газарт унаган зовоох болжээ.

Охиныг хэн ч хайрлахаа байсанд гайхах хэрэггүй. Ингэсээр 20 нас хүрэхдээ Урсула "Йоршилийн шулам" гэсэн хочтой болжээ. 24 настайдаа эрэмдэг царайтай Урсула тэр нутагтаа л хамгийн царайлаг чинээлэг гэх мужаан Тобиас Шиптоныг нөхрөө болгоход нь хүмүүс үнэхээр гайхжээ. Хар домын хүчээр өөрийн болгосоноос зайлахгүй тэр үед Урсула тэр үед зөнч далдыг харагч гэсэн алдрыг нэгэнт хүртээд байсан аж. Он жилүүд улиран өнгөрсөөр ингэхэд Урсулагын тухай олон баримтанд нөхөр болон хүүхдүүдийнх нь талаар дурссанч үгүй.

Нөхөрт гарсанаас нь хойш түүнийг Шиптон эх гэх болжээ. Төрлөхи тосгон тойрог эцэстээ хотынхон түүнийг элдвээр муухайгаар муулах болсонд тэвчээр алдагдан өөдгүй муу хүмүүсийг хашрааж хариугаа авахаар шийдсэн Урсула тосгоныхнийгоо нэг орой цуглуулжээ. Тэр үдэшлэгийн үеээр зочид нь гэнэтхэн л бүгдээрээ учир начиргүй хөхөрөлдөж байснаа шалнаас дээш хөөрцгөөн найрсаг Урсулагийн гэрээс гарахад хаанаас ч юм бэ гарч ирсэн одой хүмүүс хүмүүсийг мөшгөн гүйж гарчээ.Хэлмэгдсэн хүмүүс гомдол гарган дээш мэдэгдсэнээс болоод шулмас бүсгүй шүүхэд дуудагдав. 16-р зууны үе бол шулмасуудыг хатуугаар мөрдөн мөшгөх гэсэн хэцүү үе байсан болохоор Шиптон эх үнэхээр хүнд байдалд орсон нь ойлгомжтой.

Гэвч бүсгүй хулчийсангүй өөрийг нь тайван орхиогүй бол шүүгчдэд учрах гай зовлон бүхнийг хурц тодоор ярьж өгсөн шүүгчид яаж ч чадсангүй. "Упдраски, Стиг-инциан Хэлуэй" хэмээн хашигрмагц түүнийг далавчтай луу нисэн ирээд Урсулаг шүүх хурлын танхимаас авч гарсан гэсэн яриа байдаг.

Ийм явдлын дараа шүүгчид түүнийг зөнд нь орхисон нь эргэлзэх зүйл юун. Ингээд ч хэн ч гай саад учруулж зүрхлэхгүй болсон тул Шиптон эх урьдын адил зөгнөл айлдвараа үргэлжлүүлэх болжээ. Тэрээр зөгнөлүүдийнхээ ихэнхийг гэр бүлийн амьдралынхаа үед хэлсэн байдаг. Түүний амнаас янз бүрийн зөгнөл урсан гарсаар ихэвчлэн орон нутгын чанартай үйл явдлууд өлсөглөн гамшиг өвчин тахал дайн гай гамшиг зэрэг өөрчлөлтүүдийг хөндөж байв. Тухайлбал наймдугаар Генрихын цэргүүд нормандад халдана гэдгийг Шиптон эх 1513 ондзөгнөн хэлжээ.

Мөн 1666 онд Лондонд түймэр гарах болон Исданичууд "Ялагдашгүй армада" нар мөхнө гэдгийг тэр үед хэлсэн байна. Европчууд шинэ ертөнцөөс тамхи төмс олж нээхийг 20-р зууны эхэн үед эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний талаар болон өөр олон зүйл явдлыг зөгнөн хэлжээ. Шиптон эх 1561 онд 73 насандаа орондоо хэвтэж байгаад тайвнаар тэнгэрт хальсан гэдэг. Шиптон эх зөгнөлүүдээ маш битүүлэг ээдрээтэй байдлаар шүлэглэн бичдэг байв. Тийм болохоор зөгнөлүүдийнх нь утга учрыг тайлах гэсэн хожимын судлаачдад чамгүй их бэрхшээл учирч ихээхэн чармайлт шаардлагатай болсон юм.

Түүнээс гадна ганц ч зөгнөл нь тодорхой цаг хугацаагүй байдаг.Тийм болохоор тухайн үйл явдал болоод өнгөрсний дараа хүмүүс түүнийг эргэн санах нь их байсан юм. Жишээлбэл Лондонд их түймэр дэгдсэний дараа хан хүү Руперт: "Шиптон эхийн зөгнөл биелэлээ" гэж дуу алдсан гэдэг. Хэдийгээр ихээхэн хийсвэр далд нууц ч гэсэн Шиптон эхийн зөгнөлүүд байрандаа туссан байдаг. Зөгнөлүүдийг эмхтгэх хэмээн номондоо 17-р зууны алдарт зурхайч Виляам Лили: Шиптон эхийн хэлсэн 18 зөгнөлөөс 16 нь яг биелсэн гэжээ. Харин 19-р зууны сүүлчээр английн зохиолч Чарльз Хиндли түүний зөгнөлүүдийг шүлгийн хэлбэрээр мэргэжилийн өндөр түвшинд бичиж нийтлүүлсэн байна. Тэдгээр зөгнөлүүдэд их зөнчийн хэлсэн техникийн олон бүтээл дайснууд хийгээд 19-р зууны үед болж өнгөрсөн түүхэн олон үйл явдлыг тодорохой өгүүлсэн байдаг. Жишээлбэл: Болор ордон баригдаж дуусахын цагт буруу номтнууд болон Туркүүндийн хооронд дайн дэгдэнэ гэсэн нь 1851 онд Критлл плэс буюу болор ордон нэртэй дэлхийн худалдааны яармагт зориулсан төмөр болон шилэн барилга баригдсаны дараа орос туркын дайн дэгдсэнийг хэлжээ.

Зөнч тэрбээр дэлхийн 2-р дайныг зөгнөсөн байдаг. 20-р зууны дунд үед томоохон дайн дэгдэнэ хэмээн шүлэгнүүдийнхээ нэгэнд өгүүлжээ. Чухам яг тэр үед гитлер дайнд нууцаар бэлтгэгдэж эхэлсэн билээ. Нэг жишээг танилцуулъя.

Сумаас зуу дахин хурдан дуу хоолой
Газар дэлхий дээгүүр хангинаж
тэнгис гүнд жижиг завь хөвнө
Одоохондоо хэний ч биш улсад
Голоос алт олборлоно
Зураг хөрөг амилан хүмүүсрүү ирэхэд
Хөнгөн жижиг завиуд загас мэт хөвхөд
Цусан гол дэлхийн талыг бүрхэнэ

Энэ бүхэн зуун хувь биелснийг хэн эсэргүүцэх билээ. Шиптон эхийн зөгнөлүүдэд бидний сайн мэдэх болсон харилцуур утас, зурагт, шумбадаг хөлөг, нисэх онгоцны талаар тодорхой өгүүлсэн байна. Цусан голын талаар ярих ч юм биш. Гэвч хамгийн гайхалтай хачирхайлтай гайхамшигтай зөгнөлүүд дөнгөж саяхан 20-р зуунд хамаатай бишээ. Энэ бүхэн алсын ирээдүйн хүн төрлөхтөнд учрах болно. Гэхдээ алсын ирээдүй түүний хувьд хол байсан ч харин бидний хувьд ойрын ирээдүй болоод байна. Хөмрөн ирэх аймшигт шуурганы шинжүүдийн талаар тодорхойлон бичихдээ зөнч өчүүхэн төдий ч залхуурсангүй.

Хүрэх шуугиан далайг
Хүчит давалгаа хөмрөнө
Тоос манан дунд гаврийл
Тэнгэрт газарт босож ирнэ
Тэрбээр эвэр бүрээгээр үлээж
Хуучин ертөнцийн мөнхөлийг зарлана
Ертөнц дэлхий дахин төрхөө үлдээнэ
Галт луу тэнгэрийн мандалыг
Зургаан удаа туулахад
Хуучин ертөнц үгүй болно
Хүмүүсийн нүгэл оюун
Доройтолын дохио нь
Хүчит галт луу байх болно
Энэ бүх зөгнөл эрхгүй биелэхийн цагт
Авс бунхан маань шатаж
Алсад биенээсээ сүнс нь өөрчлөгдөх болно

Тэрбээр өөр нэгэн зөгнөлдөө ойрхон дорнодын байдлаас шалтгаалан дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ гэсэн нь үнэхээр хатуухан хэлсэн гэж хэлж болохоор байгаа биз. Үнэндээ бол Шиптон эхийн нэг л зөгнөл баталгагдаагүй байгаа нь тэнгисийн ёроолоос хөвөн гарч ирэх шинэ газарт хүн төрлөхтний шинэ төрлийг үүсэн бий болно гэсэн зөгнөл билээ.
Шиптон эх сүрхий боловсролтой нэгэн байсан болохоор Атлантидагийн тухай геротитоос олж уншсандаа хэлсэн байна гэх ухаантан гарах л байх. Гэвч атлантидагын тухай зөгнөл бол өнгөрсөн үйл явдлын тухай биш харин ирээдүйн үйл явдлыг хэлсэн гэж далдыг харагч зөгнөгч түүнээс өөр
хэн ч байсангүй.

Шиптон эхийн гэр, бунхан одоо ч байдаг. Түүхийн энэ хоёр дурсгал Кнерсборгийн хамгийн чухал хамгийн их ашигтай хөшөө баримлуудын нэг хэсэг бөгөөд алдарт шулмасын нойрсож байгаа газрыг үзэх гэсэн олон жуулчин очих дуртай газар болжээ.

Ирээдүйд учрах гайхамшигт үйл явдлын дохио тэмдэг болон шатаж үгүй болох учиртай бунхан нь жуулчдын сонирхлыг ихээр татаж хотын эрх баригчдын анхааралын төвд ямагт байдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr шляпка мухоморР° Купить марихуаР½Ñƒ на кипре Где Взять Найти Купить ÐŸÑ€Ð¸Ð¾Ð±Ñ€ÐµÑ Ñ‚и ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Смеси ЧереповРµÑ† купить Гера ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº Что делать на отходах от фена купить Гречка КалининР³Ñ€Ð°Ð´ купить SKYPE СосновкР° мдма это что купить molly Киров купить Мел Анива купить БеладонР½Ñƒ Лысково ВнешнетР¾Ñ€Ð³Ð¾Ð²Ñ‹Ð¹ оборот России в 2016 году купить морфин НефтекаР¼ÑÐº ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Нижнем НовгороР´Ðµ купить Гаш ИвантееР²ÐºÐ° ЗакладкР¸ в КопейскРµ купить Метод Пласт Способы курения спайса и ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НовосилРµ купить Анашу Тюмень купить ЭйфоретР¸Ðº ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆ купить морфин СнежногР¾Ñ€ÑÐº купить Шмаль Баксан купить ТрамадоР» Сочи Vpn для хром купить ЛСД НабережР½Ñ‹Ðµ Челны купить JWH КандалаРºÑˆÐ° купить План Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ Ðº Diamond shop onion
IP:188.72.96.118  2018-02-21 10:46:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.