Хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээд нутагтаа нэртэй уяач байжээ

2015/05/27
Share |
Хүмүүс:
Хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээд нутагтаа нэртэй уяач байжээ

22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал тус сумын нутгаас толгойг нь тасдсан иргэний цогцос олдсон гэж байсан ч цагдаагийн байгууллага үүнийг үгүйсгэж хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байсан гэж буй юм.

Өчигдөр өглөө хэргийн газар дээр ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр  энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжиглэн шалгаж байгаа тухай бидэнд мэдээлсэн. Харин орой 18:00 цагийн үед юу болж байгааг дахин тодруулахад “Үдээс хойш гол сэжигтнийг Хөтөл тосгоны Овоотоос баривчилсан. Энэ хэрэгт холбогдуулан эрхэлсэн тодорхой ажилгүй 30 гаруй настай Б-г сэжиглэн шалгаж байна. Тэрээр энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа. Нөгөө хоёр иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн юм.

Талийгаач 50 настай Н нь хүүтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд сэжигтэн Б, талийгаач Н нарт хийсэн үзлэгээр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Мөн сэжигтэн Б нь морь уядаг, нутагтаа гайгүйд тооцогдох уяач байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Одоо хэргийн газрыг хамгаалалтад авч, нотлох баримтыг бэхжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлсэн.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Саратов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Москва ЧертаноР²Ð¾ Южное купить Героин ОПТ Москва ХорошёвР¾-МневниÐ
IP:95.85.70.163  2018-09-01 11:44:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.