458 хүнтэй хөлөг онгоц осолдож живжээ

2015/06/02
Share |
Хүмүүс:
458 хүнтэй хөлөг онгоц осолдож живжээ

Хятадын Яньцзы мөрнөөр Нанжин хотоос Чонкиныг зорьж явсан аялал жуулчлалын “Дорнын од” хөлөг живж осолдсон талаар Синьхуа агентлагаас мэдээллээ. Тус хөлгийн ахмад хэлэхдээ энэхүү осол хүчтэй салхинаас болсон хэмээжээ.

Дөрвөн давхар уг хөлөг дээр жуулчид, аялал жуулчлалын компанийн төлөөлөгч, багийн гишүүн нийт 458 хүн явсан бөгөөд тэд бүгд хятадын харьяат хүмүүс. Ослын газарт аврагчид ажиллаж байна. Осол болсон газарт цаг агаар таагүй, хүчтэй салхи, ширүүн бороотой байгаа нь аврах ажилд хүндрэл учруулж байна хэмээн аврах багийнхан ярьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.