Т.Санчир гэрээгээ цуцаллаа

2015/06/02
Share |
Хүмүүс:
Т.Санчир гэрээгээ цуцаллаа

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-ийн “Кинебра” багтай гэрээ хийн ажиллаж байсан билээ. Тэрээр тус багтай байгуулсан гэрээ нь цуцлагдаж байгаа талаар цахим хуудастаа мэдээлжээ.

Т.Санчир "За ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр бол асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг л хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүст байрлалаа. Их туршлага боллоо” гэжээ.

Т.Санчирын хувьд дөрвөн тоглолтод оролцохдоо 4.5 оноо, 1.0 самбар бөмбөг авч, 1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлттэй байжээ. Түүний оронд БНСУ-ын хамгаалагч Jiwan Kim-ийг авч буй юм байна. Тэрээр 2014-2015 оны улиралд 5.09 оноо, 1.87 самбараас бөмбөг авч, 2.24 оновчтой дамжуулалтыг дундчилсан байна.

Т.Санчирын хувьд хамгийн сүүлд “Киа Карнавал” багийн эсрэг сэлгээнээс гарч тоглохдоо тааруухан амжилтыг үзүүлсэн юм. Тэрбээр мөн сүүлийн тоглолтуудад дасгалжуулагчийн тактикт багтаагүй бөгөөд Т.Санчирыг талбайд гаргахыг филиппинчүүд хүртэл дасгалжуулагчаас шаардаж байжээ.

Ийнхүү Т.Санчир “РВА” лигт анх гэрээлсэн “Жинебра Барангая” багаас албан ёсоор гарч, чөлөөт агент болоод байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.