Же Ло Монголд ирэх үү?

2015/06/03
Share |
Хүмүүс:
Же Ло Монголд ирэх үү?

"Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр болох шоунд оролцуулахаар дуучин Жениффер Лопесыг нэг сая ам.доллар /хоёр тэрбум төгрөг/-аар урих болжээ" гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болжээ.

Үнэхээр Жениффер Лопесыг Монголд урьсан эсэхийг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, наадмын Зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Учрал нараас тодруулахад, “Энэ асуудлыг сайн мэдэхгүй байна” гэх хариултыг өгч байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын од урьж авчрах тухай ам гарч байсан удаатай. Тийм болохоор нэг сая ам.доллар төлж, алдартай дуучин бүсгүйг эх орондоо урих нь үнэний ортой байх гэж таамаглах хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой.

“Эдийн засаг хямарсан энэ үед хоёр тэрбум төгрөг зарцуулж, гаднаас дуучин авчирна гэдэг цаг хугацааны хувьд зохимжгүй мэт.

Нэг сая ам.доллар хичнээн олон арван сургууль, цэцэрлэг засах мөнгө билээ... Ядаж л өнөө маргаашгүй хальж асгарах дөхсөн хотын цэвэрлэх байгууламжаа засахад энэ мөнгийг зориулж баймаар юм.

Энэ удаа лав Монголд од ирж дуулах нь тийм ч сайхан сонголт биш дэг ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.