Маргааш замын хөдөлгөөн хязгаарлана

2015/06/05
Share |
Хүмүүс:
Маргааш замын хөдөлгөөн хязгаарлана

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын гүйлт 06 дугаар сарын 06-ны өдөр болох бөгөөд тухайн өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж, иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгох юм.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан маршрутын дагуу “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд дараахь замуудын хөдөлгөөнийг 08:00 - 18:00 цагийн хооронд  түр хязгаарлана.

Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел, Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/-Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх, 11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд, Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг, Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана.

Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэгнийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар нийслэлийн Тээврийн газраас төлөвлөлт хийгээд байна.

Гол гудамж замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Фото филоденР´Ñ€Ð¾Ð½Ð¾Ð² Mainburg Kokain kaufen Метадон в КурильсРºÐµ Dundalk mephedrine a cheannach Купить бошки в КуйбышеР² ЗакладкР¸ марки в ВолгогрР°Ð´Ðµ Metamfetamin Sar sat?p al?n?z Palermo acquista anfetamine MDMA ?аскальн сатып алы?ыз ТрамадоР» | Цена в НальчикРµ и аналоги лекарстР²Ð° ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КоролевРµ Tamana????? acheter LSD en Gaspe Купить Кокаин в ГолицынРµ Trebinje kupiti amfetamin ?????LSD Livry-Gargan acheter de la methamphetamine Iyomishima??????? Купить Афганка Ленск Amfetamine Talar sat?p al?n?z Omitama????? Кокаин сатып алу ?остай ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Спас-дем
IP:5.189.205.169  2018-06-08 13:51:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.