Өмнөд Солонгосоос ирж буй ачаа болон хүмүүсийг шалгаж эхэлсэн үү

2015/06/06
Share |
Хүмүүс:
Өмнөд Солонгосоос ирж буй ачаа болон хүмүүсийг шалгаж эхэлсэн үү

БНСУ буюу Өмнөд Солонгост гоц аюултай МERS хэмээх өвчин дэлгэрч дөрвөн хүний аминд хүрлээ. Хүн төрөлхтөний нөлөөгөөр  дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгаагаас шинэ төрлийн өвчин эмгэг, ялангуяа амьсгалын замын гоц халдварт өвчин дэгдэх, шинээр үүсэх нь элбэгшсэн. Үүний нэг болох МЕRS /Middle East Respiratory Syndrome буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром/ өвчин Монголын бараг нэг дүүрэгтэй тэнцэх иргэд аж төрдөг Өмнөд Солонгост дэлгэрч, хамгийн сүүлийн мэдээгээр дөрвөн хүний аминд хүрээд байна. Үүний сацуу хэдэн хүн уг өвчнөөр өвчилсөн нь тодорхойгүй байна. Тиймээс өдөр тутам Өмнөд Солонгосоос  хүмүүс ирж, хүнс бараа татдаг манай улс хяналт шалгалт хийж эхэлсэн гэдэгт найдья. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр МЕRS-ээр халдварлагсдын 40 хувь нь нас бардаг аж. Өөрөөр хэлбэл эл өвчнөөр өвчилсөн 10 хүний 4 нь амиа алддаг гэсэн үг аж. Уг өвчин нь хүнээс хүнд амьсгалын замаар халддаг бөгөөд халдвар авсан хүний ойр орчимд байсан хүн болон эд зүйлст халддаг байна. Тиймээс Өмнөд Солонгосоос ирж буй бараа бүтээгдэхүүн болон иргэдийг шинжилгээнд хамруулах нь зүй ёсных. Нөгөөтэйгүүр бусад улс оронд хэдийнэ ийм арга хэмжээ авч эхэлжээ. Ямартай ч энэ өвчин туссан хүнд өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
oitihpcsnl rZk8R7ubwohlxqwjyd, [url=http://igthkrlvaqwu.com/] igthkrlvaqwu[/url], [link=http://qflybdfxihir.com/ ]qflybdfxihir[/link], http://dkjjoagrrwxg.com/
IP:31.184.238.151  2019-07-18 14:15:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.