Хүмүүс: |
Автотээврийн Үндэсний Төв энэ сараас эхлэн Сайншанд-Замын-Үүд-Эрээн гэх шинэ маршрут гарган иргэдэд үйлчилж байна. Тус төв Хятадын Эрээн хот уруу заавал вагоноор зорчиж хугацаа алддаг байдлыг багасгахын тулд ийм үйлчилгээ нэвтрүүлж байгаа ба энэ нь ч иргэдийн хүсэл шаардлагад нийцэх нь дамжиггүй. Автотээврийн Үндэсний төв эхний ээлжинд дээрх чиглэлд гурван компанийн 30 автобус явуулахаар төлөвлөсөн байна. Ямартай ч ингэснээр худалдаа эрхлэгч болон хувиараа бизнес эрхлэгч манай иргэд хугацаа хожоод зогсохгүй вагоноос бууж суух гэх мэт олон бэрхшээлээс ангижрах боломжтой боллоо.