Сурагчдын шатрын аваргаас 10 медаль хүртлээ

2015/06/08
Share |
Хүмүүс:
Сурагчдын шатрын аваргаас 10 медаль хүртлээ

Манай өсвөрийн шатарчид Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ээс 10 медаль хүртсэн амжилттайгаар эх орны зү хөдөлжээ. Тивийн АШТ өнгөрөгч тавдугаар сарын 31-нээс энэ сарын 7-ны хооронд Сингапур улсад болж өндөрлөсөн бөгөөд 11 дэх удаагийн энэхүү тэмцээнээс манай баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Уг амжилтаараа манай бяцхан шатарчид Филиппин, Энэтхэгийн дараа гуравдугаар байрт шалгарсан байна. Сонирхуулахад,   стандарт төрлийн 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, Э.Азжаргал мөнгө, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн долоон насны төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн А.Очир-Эрдэнэ, Э.Азжаргал Олон улсын шатрын холбооны дэд мастер цол хүртсэн байна. Тэгвэл 10-11 насны хөвгүүдийн ангилалд Дэд мастер Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 16-17 насны ангилалд Дэд мастер Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд Дэд мастер О.Жаргалмаа хүрэл медаль хүртэв. Дээрх тэмцээнд нийтдээ 19 орны 250 гаруй шатарчид зургаан насны 12 ангилалд оролцсон юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.