Хүмүүс: |
Жүжигчин Р.Адьяаг хэдхэн жилийн дараа Монголын хамгийн эрэлттэй, үнэтэй кино жүжигчин болно гэж энэ салбарын зарим нэг нь ярьж байна. 40 шүргэж, басхүү томоожсон Р.Адьяаг залуудаа 1 хороололд жинхэнэ атаман байсан гэХ юм билээ. Мөн мөнхийн согтуу дүр бүтээдэг шигээ нэлээд “зооглодог” байж. Хэдий тийм ч Р.Адьяагийн авьяас билгийг юу ч дарж чадаагүй юм. Алиа хошин зантай Р.Адьяаг кинондаа тоглуулах хүсэлтэй хүмүүс маш олон болсон нь түүний тоглосон кино үзэгчдэд илүү хүрдэг болсныг биз. Өдрөөс өдөрт үзэгчдийн хамгийн их үзэх дуртай жүжигчин болж буй Р.Адьяад цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсэх л үлдлээ.