Амжилт дагуулах 10 шинэ ажил, мэргэжил

2015/06/09
Share |
Хүмүүс:
Амжилт дагуулах 10 шинэ ажил, мэргэжил

Хурдацтай хөгжлийн хажуугаар уламжлалт ажил, мэргэжил хоцрогдож хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, давуу байдал үүсгэх шинэ техник, технологид тулгуурласан үйлчилгээ орчинд үед амжилт дагуулах аж.  Тиймээс бизнесийн энэ шинэ төрлүүдэд азаа үзэхэд юу нь болохгүй гэж.


10. Мэдээллийн уурхай

Та бүх зүйлсийн талаар мэдээлэл цуглуулж, түүгээрээ мэдээллийн уурхай бий болгож, тэндээсээ хэрэгтэй хүмүүст нь мэдээллийг нь шүүж өгч, дүн шинжилгээ хийж өгч мөнгө олж болно.
 
9. Автомат хүргэгч



Жолоочгүй, тагнуулын зориулалттай, үл үзэгдэгч гээд олон төрлийн нисдэг төхөөрөмж, онгоцууд бий болж байна. Үүний нэг нь алсын зайн удирдлагатай нисдэг робот юм. Уг робот бусад ийм төхөөрөмжөө бодвол хямд төсөр үнэтэй бөгөөд шуудан хүргэж мөнгө олох боломжтой.  


8. Анагаах ухааны судалгаа


Өнгөрсөн үеэс өнөө үеийн хүмүүс илүү эрүүл байгаа нь шинэ эм, бэлдмэлийн ач тус. Эмийн компаниуд  өнөө үед зонхилж байгаа болон илүү тэсвэржиж байгаа өвчнүүдийг дарах шинэ эмд мөнгө хайрлахгүй байна. Тиймээс эрдэмтэн судлаачид хувиараа болон нийлж анагаах ухаан, тэр дундаа өвчнийг дарах шинэ эмийн судалгаа хийх нь ихэсчээ. Гэсэн ч энэ салбарт орон тоо маш их байна.


7.Компьютерийн инженерчлэл


Робот, нисгэгчгүй төхөөрөмж болон бусад хамгийн их хүлээлт үүсгэж байгаа өндөр технологид программ хангамж хэрэгтэй. Техник хангамж бүтээгчдийн бүтээгдэхүүнийг гүйцээх программ хангамжын компаниуд маш эрэлттэй болж байна.   


6.Аппликейшн хөгжүүлэгч компани


Аппликейшн буюу хэрэглээний программ хөгжүүлэгч компаниуд нэлээд эрэлттэй болж байна. Газар утас, веб сайт болон бусад цахим төхөөрөмжийг хүнд илүү ойртуулахад хэрэглээний программ маш чухал. Нөгөөтэйгүүр ийм зах зээлийн асар том хэрэглээ бий болж байна.


5. Газрын зураглалын үйлчилгээ


GPS /Global Positioning System буюу дэлхийн хамарсан байршил тодорхойлох систем/-ийн тусламжтай бид зөвхөн гар утаснаасаа хиймэл дагуултай холбогдож нэгнийнхээ байгаа газар болон замын түгжрэлийг хардаг. Мөн Google Map-аар хэрэгтэй газраа хиймэл дагуулаас хардаг. Энэ бол газрын зураглалын үйлчилгээний зөвхөн эхлэл юм. Үүнийг боловсронгуй болгох нь маш салбарт ач тустай бөгөөд ганц барилгын салбарт гэхэд шинэ хот, шинэ барилга барихад нь чухал нэмэртэй. Мөн ийм үйлчилгээ илүү хямд, шуурхай байх учраас хэрэглэгчдэд илүү хүрнэ.   


4. Сансрын аяллын үйлчилгээ


Хүн болж төрсных сансарт нисэх хүсэл хэн бүхэнд байдаг нь саяхны нэгэн олныг хамарсан судалгаагаар ил болжээ. Сансрын аялал үйлчилгээ хүн төрөхлтөнд хараахан нэвтрээгүй байгаа ч тун удахгүй хүргэхээр улс, орнуудын үндэсний томоохон компаниуд зорьж байна. Имй бизнес асар өндөр орлоготой байх ба үндэсний хэмжээний томоохон компаниуд аль хэдийнэ хувийн сансрын хөлөг бүтээж эхэлжээ. Тэгэхээр улсын бус хувийн сансрын компанид дээрх салбарт зонхилох нь.


3. Хиймэл дагуулын оператор


Дэлхийн бараг бүх хөгжингүй орон хиймэл дагуул хөөргөж, дахин хөөргөхөөр ажиллаж байна. Хэдийгээр тэдгээр хиймэл дагуулууд одоогоор од шиг хол аялж чадахгүй ч дэлхий дээрх хүмүүст тусалж байна. Хиймэл дагуулыг удирдах, ажиллуулахад операторын үүрэг чухал.


2. Хиймэл оюун ухааны хөрөнгийн худалдаа


Валютын өсөлтөөс ашиг олох бизнес үүсээд маш олон жил өнгөрч байгаа ч энэ салбарт мэргэшсэн хүмүүс тэр бүр санасандаа хүртэл ажиллаж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс чадлаараа хурдан сэтгэдэг ч компьютерээс хурдан сэтгэх нь юу л бол. Харин хиймэл оюун ухаан бүхий компьютер таны өмнөөс хөрөнгийн бирж дээр тоглож тухайн өдрийн төгс ашгийг халаасанд тань тогтмол хийсээр байна гэвэл ямар сонсогдож байна.


1. Зэвсэг болон байлдааны төхөөрөмж үйлдвэрлэгч компани


Улс орнууд жил бүр төсвийнхөө багагүй хэсгийг батлан хамгаалахын салбартаа өгдөг. Тэгэхээс ч өөр арга байдаггүй. Жилээс жилд энэ салбарын төсөв нэмэгддэг ба аливаа нэг улсын жилийн нийт төсвийн хамгийн их хувийг батлан хамгаалахын салбар залгидаг. Өөрөөр хэлбэл энэ салбарт хүчээ үзэх нь хамгийн их мөнгө эргэлдсэн бизнест шумбана гэсэн үг. Дотоод гэлтгүй гаднын орнууд зэр зэвсэг болон дайн байлдаанд ялалт байгуулахад нь хэрэгтэй технологийг худалдан авч байна. Гэхдээ танд гэж дуулгахад уламжлалт зэвсэг, техник бүтээх, үйлдвэрлэх нь тийм ч сайн санаа биш. Учир нь лазер зэвсгүүд уламжлалт зэвсгийн халааг авч байна. Тэгэхээр ийм төрлийн зэвсэг эсвэл үүнээс дэвшилтэт технологид суурилсан зэвсэг, байлдааны төхөөрөмж үйлдвэрлэсэн нь дээр.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.