Ц.Элбэгдоржийн айлчлалыг далимдуулж уран олборлох зөвшөөрөл олгов

2015/06/09
Share |
Хүмүүс:
Ц.Элбэгдоржийн айлчлалыг далимдуулж уран олборлох зөвшөөрөл олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар энэ сарын 8-10-ны өдрүүдэд Европын парламентад албан ёсны айлчлал хийхээр Франц улсыг зорьсон билээ. Европын парламент Бельгийн Брюссель, Францын Страсбург, Люксембургийн Люксембург гэсэн гурван газар ажлын байртай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францыг зорьж буй завшааныг далимдуулан Францын “Арева Монгол” группын охин компани болох “Кожеговь”-т уран олборлох зөвшөөрөл олгосон байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Кожеговь” компани эхнээсээ нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уран олборлохоо түр зогсоогоод байв. Харин чоно борооноор гэгчээр сиймхий ашиглан Ерөнхийлөгчийн айлчлалыг далимдуулж дахин уран олборлох зөвшөөрөл авчээ.  Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан “Кожеговь” Засгийн газар болон Цөмийн энергийн комиссоос “А” зөвшөөрлөө авснаар энэ ондоо багтан уран олборлож эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ “Арева Монгол” групп энэ зөвшөөрлийг охин компаниасаа нэр дээрээ шилжүүлж авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Ямартай ч, “Арева Монгол” ч ба “Кожеговь” ч бай Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан уран олборлох зөвшөөрөл олгосонд ихэд эсэргүүцэж тэмцлээ үргэлжлүүлэхээр болжээ. Нөгөөтэйгүүр учир мэдэх хүмүүс уран олборлох нь цаашлаад Монгол Улс энэхүү хорт бодисын агуулах сав болох үндэс тавигдана гэж үзэж байна.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eegii Yana daa yanaSiurch duuslaa daa eh oron mini
IP:211.236.215.123  2015-06-09 16:02:07
jak bushuuhan 2016 on bolj ene tur zasagt bgaa nowshnuud zailaasai.Mongol orniig maani zarj duusaad zailah bhaa da.
IP:122.201.29.237  2015-06-09 17:40:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.