“МЕРС”-ийн халдвараар 8 дахь хүн нас барлаа

2015/06/09
Share |
Хүмүүс:
“МЕРС”-ийн халдвараар 8 дахь хүн нас барлаа

“MERS-Middle East Respiratory Syndrome” буюу Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын энэхүү өвчин Өмнөд Солонгост дэгдээд байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр уг өвчнөөр өвчилсөн хүний тоо 95-д хүрч, амиа алдагсдын тоо 8 болж нэмэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уг өвчин амьсгалын замын гоц халдварт өвчин бөгөөд хор хөнөөлөөрөө Эбола вирусын чинээнд хүрэхгүй ч өвчлөгсдийн 40 хувийг авч оддог аюултай аж. Өөрөөр хэлбэл “МЕРС”-ээр өвчилсөн 10 хүний 4 нь нас бардаг аж. “МЕРС” нь халдвартай хүнээс эрүүл мэнд амьсгалын замаар халдахаас гадна эдэлж хэрэглэж эсвэл ойртсон эд зүйлст нь эрүүл хүн хүрэхэд халддаг өвчин байна. Албаныхны хэлснээр “МЕРС”-ийн халдвар авсан иргэдийн хамгийн ахмад нь 71 настай эрэгтэй байгаа бол хамгийн залуу нь 27 настай эрэгтэй байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.