Хүмүүс: |
Дуучин С.Жавхлан Өмнөд Солонгосыг зорьж экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Муны Ц.Элбэгдоржид өгсөн сануулгын ачаар суллагдсан. Тиймдээ ч тэр үү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Өмнөд Солонгос улсад өдий хүртэл эмчлүүлж, тус улсаас иргэншил хүсч байсан удаатай. Энэ талаар ч Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр шуугиж, “Өмнөд Солонгосоос иргэншил гаднын анхны Ерөнхийлөгч” гэх зэргээр нийтэлж байв. Ямартай ч, ямар нэгэн хэрэг гарах үед намынхаа даргыг эргэж очиж зөвлөгөө авдаг МАХН-ын өнөөгийн өндөр албан тушаалтнуудын адил дуучин С.Жавхлан Өмнөд Солонгост очиж Н.Энхбаяртай уулзсан нь цаанаа улстөрийн зорилготой болох нь тодорхой болов. Эртнээс улстөрд орохоор тэмүүлсэн С.Жавхлан энэ удаад Н.Энхбаярын тусламжийг авч ирэх сонгуульд оролцохоор төлөвлөсөн байж болох юм. Магадгүй сонгуульд дөхөөд ирэхээр МУГЖ дуучин маань үе үе Өмнөд Солонгос уруу гүйдэлтэй болох вий. Тэгвэл түүнийг 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших нь батлагдана.