Амжилтанд хүрээд ар гэрээ умартдагийг С.Ариунбилэг давтсан уу

2015/06/10
Share |
Хүмүүс:
 Амжилтанд хүрээд ар гэрээ умартдагийг С.Ариунбилэг давтсан уу

Загвар өмсөгч С.Ариунбилэг “Топ Модель” болсныхоо дараа эхээс дахин төрсөн мэт шинэ амьдралаар амьдарч эхлэв. Тэрбээр нөхрөөсөө салж, хүүхдээ ч хаясан гэнэ. Тэрбээр саяхан энэ бүхэнд тайлбар хийж нөхрөөсөө салсан нь үнэн хэмээж шинэ амрагтай болсноо дуулгав. Харин хүүхдээ хаяагүй, өөр дээр нь байгаа гэжээ. Тэрбээр саяхан  "Гранд" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Нөхрөөсөө  салсан. Тэр салахдаа хувцсаа аваад гарсан. Урд нь би хувийн амьдралынхаа талаар ярьж байсангүй. Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Ойр дотныхон маань бүгд мэднэ. Гэвч эцэст нь бид хоёр үнэхээр тохирох хосууд биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр салсан. Муудалцаад, бие биенээ үзэн ядаад хоёр тийш болсон юм байхгүй. Одоо найзууд шиг энгийн сайхан харилцаатай байдаг. Топ модель болсны дараахан салсан учраас намайг топ болчихоод нөхрөөсөө саллаа гэх ойлголт яваад байх шиг. Тийм биш л дээ. Бидний харилцаа хэдийнэ хөрчихсөн байсан юм. Гэвч энэ талаар сонин хэвлэлд ярихыг хүсдэггүй байсан. Дөнгөж топ болсныхоо дараа, манай нөхөр намайг ингэж гомдоодог, бид тийм ч эв түнжингүй амьдардаг гэж яриад байж болоогүй л дээ. Тэгээд ч би салсан нөхрийгөө хэзээ ч муулахгүй. Салаад нэлээд хугацааны дараа одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн. Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Миний босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцасаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн /инээв/. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм” хэмээн ярьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.