“Чингис хаан” баримал Монголд ирнэ

2015/06/10
Share |
Хүмүүс:
“Чингис хаан” баримал Монголд ирнэ

2012 оны зуны олимпийн наадмыг тохиолдуулан Их Британийн албаныхан ОХУ-ын буриад гаралтай нэрт барималч Даши Намдаковоор “Чингис хаан”-ы баримал бүтээлгэж Лондон хотноо залсан. Уг баримал Лондон хотын төвд заларсан цагаасаа хойш тус улсын улстөрчдийн шүүмжлэлийн бай болж, “Чингис хаан”-ы барималыг Лондон хотод босоход хувь нэмэр оруулсан эрх баригчдыг “Одоо Чингис хааны хөшөө. Дараа нь Саддам Хуссейн, Пол Потын хөшөө залрах уу” хэмээн буруушаахад хүргэсэн. Тэгвэл 2012 оноос хойш Лондон хотод очсон Монгол иргэдийн заавал очиж зургаа татуулдаг баримал болсон уг хөшөө Монгол Улсад ирж, үүрд үлдэхээр боллоо. Хэдийгээр дэлхийд ганц уг бүтээлийг сурталчлах нэрийн дор Монгол Улсад авчирч байгаа ч начир дээрээ Англид ад үзэгдсэн уг бүтээл төрөлх нутагтаа ирж байршихаар болж байгаа юм байна. Гэхдээ энэ ажилд УИХ-ын гишүүн, ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ онцгүй үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр уг бүтээлийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Монгол Улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа аж. Гурван сая евро хувиасаа гаргаж Чингис хааны хосгүй морьт баримал авчрах гэж буй Д.Бат-Эрдэнэд Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлт үзүүлж, баримлыг ямар ч татваргүйгээр нэвтрүүлэхээр болжээ. Ямартай ч, энэхүү ажил хуулийн хүрээнд хийгдэж байгаа юм. Учир нь Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг юм. Сонирхуулахад, уг барималыг Их Британиас ОХУ, АНУ, Хятад улс худалдан авах санал тавьж байсан аж. Харин бүтээлийн эзэн Даши Намдаков Монголд элгэмсүү хандав уу аль эсвэл ажнай Бат-Эрдэнэ үнэ цохиж авав уу. Юутай ч, чамгүй үнэтэй уг баримал Монгол Улсад ирээд хаана залрахыг харах л үлдлээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kkkkkk bi muuhan barimal ch gesen naadah chine baitugaug lk barina shuuu mongo ni bval
IP:202.179.20.93  2015-06-10 14:21:47
ннннн Яг үнэн. Манай уран бүтээлчид чадалтай шүү. Мөнгө нь байвал хийнэ дээ.
IP:202.55.180.155  2015-06-10 16:59:41
IRGEN HAIRAN MONGO ENENII OROND TASARSAN HUUHDIIN EMNELEG BARIJ OGSON BOL BAT -ERDENE GISHUUND NASAARAA ZALBIRCH AMIDRAH BLAAAA GEJ.esvel neleen olon surguuli tsetserleg barina daa hairan mongo odoohondoo bidend urlagiin buteel herrgui
IP:202.179.20.79  2015-06-11 10:24:22
ghj hamgiin chuhal ni undesnii ov soyol eh oronch setgelgee shuuudee bayartai bn
IP:202.131.234.5  2015-06-12 08:50:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.