Гоо сайхны шилдэг 10 арга

2015/06/11
Share |
Хүмүүс:
Гоо сайхны шилдэг 10 арга

Эртнээс нааш дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүд өөрийн гадаад төрхөө үзэсгэлэн төгс, гэрэлтсэн болгохын тулд янз бүрийн зүйлс туршиж байсан нь өдгөө олон улсад үнэлэгдсэн гоо сайхны шилдэг арга болон үлджээ. Эдгээр олон аргаас хамгийн шилдэгт тооцогддог 10 бүтээгдэхүүнийг танилцуулья.


Сөнөсөн тэнгисийн шавар

Израилиас гаралтай Сөнөсөн тэнгисийн шавраар гоо сайхан цогцлоох аргыг эртний израиль эмэгтэйчүүд мэдэж, хэрэглэж ирсэн бөгөөд өдгөө ч хэрэглэсээр байна. Сөнөсөн тэнгисийн шаврыг гэртээ авчирч нүүр болон биеэндээ түрхээд зогсохгүй Сөнөсөн тэнгист бүтэн биеэрээ ордог байна. Харин одоо дэлхийн аль ч орны гоо сайхны дэлгүүрээс Сөнөсөн тэнгисийн шавар худалдан авч хэрэглэх боломжтой болсон.


Росемарин


Росемаринаар үсээ гялалзуулах арга бол Грекээс гаралтай.  Үс арчлах энэхүү арга өдгөө ч шилдэгт тооцогдож байна. Грек эмэгтэйчүүд росемарин хэмээх тансаг үнэртэй модлог ургамлыг үс арчлахад хэрэглэдэг байсан бөгөөд нэг мөчир росемариныг литр усанд хийж буцалгасныхаа дараа шүүж аваад усыг нь нилээд хөрсний дараа үсээ угаавал үс маш сайхан гялалзаж, хөвсийдөг байна. Росемаринтай ус нь маш гүн цэвэрлэдэг бөгөөд орчин үед угаалгын нунтгийн нууц жороор ашиглах болсон байна.


Саке архи


Саке архи арьсанд сайн аж. Япон эмэгтэйчүүд саке архитай ваннтай усанд ордог гэнэ. Халуун усанд 3-4 шилэн аяга саке хийж орвол бие сайхан амарч, тайвшраад зогсохгүй арьс сэргэдэг аж. Саке архинд эксфолиант хэмээх арьсны гадаргаас үхсэн эсүүдийг зайлуулдаг бодис агуулагддаг агаад сакетай архинд орсноор арьсан дээрх янз бүрийн толбонууд арилж, арьсны өнгийн олон төрлийн өвчнөөс сэргийлдэг гэнэ.  


Будаа


Будаа агшаасан усаар нүүрээ цэвэрлэх аргыг Хятад эмэгтэйчүүд түлхүү хэрэглэдэг гэнэ. Ийм усаар нүүрээ угааснаар арьсны хөгшрөлтөөс сэргийлдэг байна. Үнэдээ будааны ус арьсыг залуу харагдуулж, чангаруулахаас нөлөөтэй юм. Гэхдээ будаа агшаах сав цэвэр байх ёстой аж. Хятад эмэгтэйчүүд будаа агшаасан ус болон буцалсан усанд 30 минут будаа дэвтээж шүүсэн усаар нүүрээ угаадаг аж.  


Оливийн тос


Румынд эмэгтэйчүүд бүлээсгэсэн оливийн тосоор гар болон хумсаа арчилдаг байна. Ингэхдээ жижиг аяганд олив тос хийж бага зэрэг халаагаад дээр нь хэдэн дусал А витамин хийж, үүнийгээ гар болон хумсандаа түрхэж массаж хийх маягаар шингээдэг байна. Ингэснээр таны гар зөөлөрч, хумс болон түүний эргэн тойрон эрүүл харагддаг ажээ.  


Сүү


Сүүнд ордог уламжлал олон оронд байдаг ч Франц эмэгтэйчүүд шиг их ордог нь үгүй гэнэ. Хэдэн зууны өмнөөс Франц эмэгтэйчүүд сүүтэй ваннд орж иржээ. Харин орчин үед халуун устай ваннд 2-3 аяга сүү буюу цөцгий хийж 30 минут хэрээтэй хэвтэж амардаг байна. Ингэснээр таны арьс зөөлөн, торгомсог болно. Энэ аргыг долоо хоногт 2 удаа хийхэд хангалттай. Харин таны арьс хатуу, хуурай бол 6-7 аяга сүү юм уу цөцгий хийх хэрэгтэй.


Цайны мод


Австрали эмэгтэйчүүд сайхан үнэртэй шампунь болон хагны эсрэг үнэтэй шампуниас хэзээ ч гар татдаггүй бөгөөд ийм шампуниудад цайны модны тос хэдэн дуслыг нэмж үсээ угаадаг гэнэ. Ийм шампунь сэтгэл татам сэнгэсэн мэдрэмж төрүүлэхээс гадна хагийг ул мөргүй арилгадаг байна. 

Мөс


Скандиновын орнуудад хамгийн цэвэр мөс байдаг. Скандиновт байгалийн эрдэс, бодисоор баялаг ус хөлдөж мөс болсон байдаг агаад үүгээр арьсаа арчсанаар арьсанд хэрэгтэй амин дэмийг өгч, чангаруулж, залуу харагдуулахаас гадна нүдний эргэн тойрны хаванг буулгадаг байна.

Өндөг


Итлаид эмэгтэйчүүд өндөгний цагаанаар үсэндээ маск тавьж, үсээ зөөлөн, гялалзсан харагдуулдаг байна. Ингэхдээ хоёр өндөгний цагааныг түүхийгээр ялган авч сайтар хутгаж нунжгай шингэн болгодог байна. Үүнийгээ нойтон үсэндээ түрхэж 10 минут байлгаад усаар зайлах юм уу жирийн шампуниар угаадаг аж. Ийм маск цаг агаарын хамгийн хуурай үед ч таны үсийг зөөлөн, гялалзсан харагдуулна. 


Кокос


Үс арчлах бас нэгэн шилдэг арга бол Сингапур эмэгтэйчүүдийн хэрэглэдэг кокосын тос ашиглах арга. Долоо хоногт нэг удаа унтахынхаа өмнө гурван жижижг халбага кокосын тос үсэндээ түрхэж 30 минут байлгаж, массаж хийж дараа нь ус юмуу жирийн шампуниар угааснаар таны үс зөөлөн, хөвсгөр болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.