Засаг дарга О.Амгаланбаатарын халаа, сэлгээ Бургастай боомтыг архичдын үүр болголоо

2015/06/11
Share |
Хүмүүс:
Засаг дарга О.Амгаланбаатарын халаа, сэлгээ Бургастай боомтыг архичдын үүр болголоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны сав дээр өөрийн чээж зургийг хэвлүүлснээрээ хэвлэлийн “од” болоод байгаа. Сонгуулийн шоугаа ийн олны элэг доог болж эхлүүлсэн О.Амгаланбаатарын бусдын дургүйцлийг төрүүлсэн ёс зүйгүй үйлдлүүд ил болсоор байна. Тэрбээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдонгуутаа АН-ын олонхи дарга нарын жишгээр төрийн албан хаагчдыг халж, өөрийн хүнээ томилсон. Түүний гар төрийн албан хаагчийг томилохоос эхлээд хүүхдийн цэцэрлэгийн засвар хийхэд хүртэл оролцож байгаа нь харамсалтай.

 О.Амгаланбаатарын “хар гар” хүрсэнээс Бургастай хилийн боомт ажил нь явдаггүй, ажилчид нь архидан согтуурсан тийм замбараагүй газар болжээ. Тэрбээр Бургастай хилийн боомтын даргаар Нарангэрэл гэдэг мэргэжлийн бус, хүний эмч мэргэжилтэй  эмэгтэйг арын хаалгаар томилсон юм байна. Бургастай боомтын дарга Нарангэрэл гэгч нь өмнө нь Бигэр сумын засаг даргаар ажиллаж байсан, О.Амгаланбаатарын нэг сумын хүн аж. Эрх мэдэлтэй байгаа дээрээ нутгийн, ойрын хүнээ өөд нь татъя гэж бодсон бололтой. Гэсэн ч түүний авчирсан хүн Бургастай хилийн боомтыг төрийн алба биш архидан согтуурдаг газар болгож хувиргасан гэдгийг ойр хавийн хүмүүс хэлж байна.

Учир нь Бургастай боомтын алба хаагчид ажлаа хийхээ больсон бөгөөд ажлын байранд архидан согтуурах, танхайрах, зодоон цохион хийх нь дэнджээ. Хамгийн сүүлийн харамсмаар жишээ гэхэд Бургастай боомтынхны ээлжит архидан согтуурлын үеэр 6-р сарын 07-ны өдөр улсын байцаагч Б өөрийгөө 15 удаа хутгалж, биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Тэрбээр согтуудаа өөрийнхөө хэвлийн тус газраа 10, цээжиндээ 5 удаа хутгалсан байна. Биеийн байдал нь маш хүнд, зөөвөрлөж чадахгүй байсан учраас Алтай сумын эмнэлэгт хэд хонож байгаа гэв. Гэвч ажлаа аваад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа Нарангэрэл дарга ийм хэрэг гарчихаад байхад үл тоосон шинжтэй байгаа аж.

Ийнхүү АН-ын дарга нарын хамаатан садан, ойрын хүмүүсээ мэргэжлийн бус байсан ч хамаагүй төрийн алба руу чихдэг “зуршил” ажлын хариуцлага, төрийн албаны уламжлал гэдэг чухал зүйлийг няц гишгэж байна.  Саяхан Гаалийн Ерөнхий Газрын дарга болсон Б.Цэнгэл ч Бургастайн боомтод улсын ажил цалгардсан, ажлын байранд архидан согтуурсан, амиа хорлох дөхсөн ноцтой асуудал үүсээд байхад нүд нь балай, чих нь дүлий хэвээр. Албан тушаал, эрх мэдлийн төлөө дарга болсон хүмүүст энэ зэргийн асуудал хамаардаггүй бололтой. Харин Говь-Алтай аймгийн иргэдэд төрийн албаны хууль бус томилгооноос үүдэлтэй замбараагүй байдал асар их хохирол авчирч байна.

Сонгуулийн шоу хийж, яаж дараа дахин сонгогдох вэ гэж толгойгоо гашилгаж яваа Засаг ноён О.Амгаланбаатар тус аймаг дахь гаалийн салбарыг мэргэжлийн бус хүнээр сүйтгүүлж байгааг хэрхэн зүгээр орхиж болох билээ. О.Амгаланбаатар ч өөрөө өмнө нь гаалийн салбарт ажиллаж байхдаа хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байна. Улсын төсвөөр хийсэн цэвэр усны сав дээр өөрийнхөө чээж зургийг наачихаадд ичих ч үгүй байгаа О.Амгаланбаатарын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрлээ. Түүний Говь-Алтай аймгийг “самарч” байгаа тухай өгүүлэх баримтууд үүгээр дуусахгүй бололтой дог.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Гашиш в ЧкаловсРºÐµ Купить марихуаР½Ð° Щёкино Купить Анашу Мураши АМФЕТАМР˜Ð ~ КОКАИН ~ МДМА ~ ГЕРОИН ~ ЭКСТАЗИ ~ МЕТАМФЕР¢ÐÐœÐ˜Ð Купить lsd в Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить Марки в Суворов купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Что такое амальгаР¼Ð° в химии купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить Героин БогородР¸Ñ†Ðº Купить закладкР¸ кокаин в КуйбышеР²Ðµ Нарко сленг купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Какие смеси можно Ñ€Ð°Ð·Ð´ÐµÐ»Ð¸Ñ ‚ÑŒ фильтроР²Ð°Ð½Ð¸ÐµÐ¼ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить Шмаль Топки купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить Твёрдый Венёв купить фенамин ПалласоР²ÐºÐ° купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд 3г тв шока купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Способ полученР¸Ñ фенилацРµÑ‚Ð¾Ð½Ð° | Банк патентоР² купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд
IP:5.188.216.61  2018-07-02 18:18:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.