“PLAYTIME 2015” энэ сарын 27, 28-нд болно

2015/06/12
Share |
Хүмүүс:
“PLAYTIME 2015” энэ сарын 27, 28-нд болно

Жил бүр уламжлал болон зохиогддог “PLAYTIME” фестиваль энэ сарын 27, 28-нд “Монгол Шилтгээн” болно. 14 дэх жилдээ зохиогдож амьд хөгжмийн энэ оны наадамд гаднын хамтлаг, дуучид ирж оролцохоор болжээ. Тодруулбал, Америкийн “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation” хамтлаг болон Өмнөд Солонгосын Gong Myong дуучин ирж ая дуугаа өргөх аж. Харин Монголоос “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, зэрэг 40 гаруй хамтлаг, дуучид, DJ оролцож өөрсдийн уран бүтээлээ толилуулах аж. Тэгвэл өнгөрөгч 5-р сарын 1-нээс хямдралтай үнээр худалдаалж байсан дээрх амьд хөгжмийн наадмын тасалбар зургадугаар сарын 01-нээс нэг өдрийнх нь 30,000, хоёр өдрийнх нь 50,000 төгрөгөөр “Hi-Fi” болон “Orange Records”-ын бүх салбаруудаар борлуулагдаж байгаа ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.