Хүмүүс: |
Энэ сарын 9, 10-нд Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо болон Ханбогд сумын нутагт дуу цахилгаантай бороо орж, удалгүй нярай хүүхдийн атгасан гар шиг мөндөр оржээ. Мөн салхи жирийн үеийнхээс тав дахин их буюу 20-25 метр/сек ширүүссэний улмаас 5 айлын гэр нурж, 50 айлын 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас 3440 нь хорогджээ.