76 мангууг 108 мангуу болгох хэрэг байна уу

2015/06/12
Share |
Хүмүүс:
76 мангууг 108 мангуу болгох хэрэг байна уу

Ард түмэндээ адлагдаж мангуу нэр зүүсэн 76 гишүүнийг 108 болгох саналыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт санаачилсан бололтой сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Эх орон, элгэн саднаасаа хулгайлсан мөнгөө хэнд ч мэдэгдэлгүйгээр харийн орны нууц дансанд байршуулж, хэрэг хийгээгүй хүүхэд адил аашилж явсан үе бий түүнд. Харин энэ нь илэрсний дараа хэлгүй болсон С.Баярцогт сонгууль дөхөхийн хэрээр аажмаар хэлд орж, үг цухуйлгах болсон нь УИХ-ын 76 суудлыг 108 болгох явдал. Үнэндээ ирэх сонгуулиар УИХ-д багтаж чадахгүй болсон гишүүдийн нэг нь С.Баярцогт. Тиймдээ ч УИХ-ыг 108 суврага адил 108 суудалтай болгож өөрийгөө шингээхээр зүтгэх болов. Ямартай ч, хэний ч бодож чаддаггүй олон хувьсагчтай тоо боддог С.Баярцогт 76 дээр нэмэх 32 суудлын нэгд өөрийгөө багтаж чадна гэж бодсон бололтой. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.