Жанжин Сүхбаатарын хөшөөг солих нь

2015/06/13
Share |
Хүмүүс:
Жанжин Сүхбаатарын хөшөөг солих нь

Засгийн эрхэнд гаруутаа Монгол Ардын Намын хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж, ард түмний дунд бахархдаг зүйлсийг нь баллуурдаж эхэлсэн Ардчилсан намынхан эртнээс нааш хүмүүсийн нэрлэж заншсан жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгож, ариун шарил нь оршдог хөшөөг нь эргүүлсэн. Тэгвэл Их Британид адлагдсан “Чингис хаан”-ы морьт барималыг  Лондон хотоос УИХ-ын гишүүн, ажнай тодотголтой Д.Бат-Эрдэнэ гурван саяар еврогоор худалдан авч эх орондоо бэлэглэж байгаа тухай амтай болгон шуугисан. Хэдийгээр Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн хөрөнгөөр энэхүү барималыг худалдан авч, уг баримал Монголд үүрд үлдэхээр болсон нь сайшаалтай ч нэрийг нь өөрчлөөд удаагүй байгаа Чингисийн талбайн төвд орших Манжийн дарлалаас Монголыг чөлөөлөхөд онцгой их гавьяа байгуулсан жанжин Д.Сүхбаатарын хөшөөний оронд суурилуулахаар төлөвлөсөн нь даанч харамсалтай. Ямартай ч, ирэх оны эхээр энэ ажил эхлэх гэж байгаа бөгөөд Ардчилсан намынхан сонгуулийн өмнө ийм ажил хийж ард түмнээс кок авна гэж төсөөлж байна.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.