Энэ оны хамгийн шилдэг нээлтүүд

2015/06/15
Share |
Хүмүүс:
Энэ оны хамгийн шилдэг нээлтүүд

2014 ер бусын үйл явдлаар дүүрэн жил байсан. Иргэний агаарын тээврийн онгоц ул мөргүй алга болж, Эбола вирус дэгдэж, ОХУ-ын түрэмгийлэл гэх мэт олон ер бусын үйл явдал болсон. Тэгвэл 2015 онд үүнээс ч сонин, содон зүйл их болно гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ онд хийгдэх шинэ тэсрэлтүүдийг танилцуулья.


Хийсвэр зүйл бодит болно


Эхний ээлжинд энэ зүйл болхи байх ч видео тоглоомчид хийсвэр зүйлийг бодит болгогч дуулгын тусламжтайгаар видео ертөнцөд өөрийн биеэр орсон мэдрэмж авна. 

Шинэ үеийн Интел 10 нанометр чипс


Хэдхэн сарын дараа бэлэн болох гэж мэдэгдэж буй шинэ чипсийн тусламжтайгаар компьтерууд илүү хурдан, илүү эрчим хүч хэмнэдэг болно. Мөн нотебүүкүүд цэнэгээ илүү удаан барьдаг болох аж. 


Шинэ технологитой сансрын хөлөг Дэлхий ванд хүрнэ


Манай Нарны аймгийн есөн гаригийн хамгийн захынх болох Дэлхий ван гаригт судалгааны шинэ технологи бүхий сансрын хөлөг хүрнэ. 2006 онд хөөргөсөн энэхүү сансрын хөлөг энэ оны долдугаар сард Дэлхий ван хэмээх энэхүү жижигхэн мөсөн гариг болон түүний дагуулуудад хүрнэ.


Анхны аварга том нарны цамхаг


Сэргээгдэх эрчим хүч эрчээ авч буй өнөө үед АНУ дэлхийд анх удаа аварга том нарны цамхаг барьж эхэлсэн нь энэ онд ашиглалтад орно. 800 метр өндөр уг цамхаг 200 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь 150 мянган өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай гэсэн үг ажээ.  

Архивын диск худалдаанд гарна


Одоо бидний хэрэглэж буй дунджаар 2-5 гигабайт багтаамжтай СD болон DVD-ыг хэрэглээнээс  халах 300 гигабайтын багтаамжтай СD, DVD худалдаанд гарна. Энэ СD-ыг одоогийн байдлаар Archival Disc /Архивын диск/ гэж нэрлэж байна. 


Супер тээвэрлэгч

АНУ-ын зэвсэгт хүчинд удаан хүлээлт үүсгэсэн “Жеральд Форд” хэмээх супер тээвэрлэгч энэ онд үйлчилгээнд нэвтрэнэ. Хамгийн орчин үеийн дэвшилтэт энэхүү тээвэрлэгч нь зэвсэгт хүчнийх нь гол хүч нь болсон АНУ-ын байлдааны болон тагнуулын нисэх онгоцыг тээвэрлэх бас бус хамгаалалтын олон шинэ технологитой аж. Энэ тээвэрлэгч нэг бүрийн үнэ 12 тэрбум ам.доллар ажээ. 


Windows 10 худалдаанд гарна




“Microsoft” корпораци ихээхэн шүүмжлэл хүлээсэн Windows 8 үйлдлийн системийн дараа энэ бүх гомдол, саналыг арилгах шинэ үйлдлийн систем болох Windows 10-аа энэ онд худалдаанд гаргахаар болжээ.

3D принтерууд ердийн бүтээгдэхүүн болно


3D принтер бүтээгдсэн ч жирийн иргэдийн гар дээр одоог хүртэл хүрээгүй. Харин энэ оноос жирийн иргэдэд зориулсан шинэчлэгдсэн 3D принтерууд худалдаанд гарна.


Арслан зааныг шинээр амьдруулна


Эс хувилах шинэ технологитой болсон эрдэмтэд 5000 жилийн өмнө мөхсөн арслан зааныг бүтээх боломжтой болжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.