Хазар Монголчууд монгол царайнаасаа болж зовж байна

2015/06/15
Share |
Хүмүүс:
Хазар Монголчууд монгол царайнаасаа болж зовж байна

Саяхан 3 саятах иргэнээ өлгийдөн авч магнайгаа тэнийтэл баярлаж байсан Монголын ард түмэн уг нь 3 саяулхнаа биш. Түүхээ мэддэг хүмүүс жилээс жилд цөөрч буй энэ үед харийн оронд зовж буй монгол цустнууд элэг нэгтнүүдээсээ тусламж хүсээд багагүй удаж байгааг дахин нэг сануулах нь зүйтэй. Монголчууд бид Аттила хааны тэртээгээс хоёр хуваагдаж, Чингис хааны үед дэлхийгээр тарж, басхүү хойд, өмнөд хөршдөө ард түмнээ таслуулж, одоо 3 саятах иргэнээ тоолж сууна. Тэгвэл Чингис хааны үеэс одоогийн Афганистанд нутаг заагдан суурьшсан хазар монголчууд монголжуу төрхнөөсөө болоод зовж байгаа ажээ. Монголоос өөр хаа газарт бага ястнуудыг дээрэлхдгийн адилаар гадаад, дотоодын дайн, тулааны хөлд нэрвэгдсэн Афганистаны хазар монголчууд монгол төрхнөөсөө болоод бусдын золиос болж явна. Тэд Монгол Улс, Монгол элгэн саднаасаа тусламж хүсч, цөхрөнгөө барж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар Афганистаны дайныг зогсоохыг уриалахаас өөр юу ч хийсэнгүй. Тэгсэн атлаа Хойд Солонгосын ард түмэн зовж байна хэмээн тусламжийн гараа сунгаж, хүнсний бүтээгдэхүүн илгээв. Тэгвэл Хойд Солонгосоос хэд дахин хэцүү, адаглаад дотоодын мөргөлдөөнд жирийн иргэд маш ихээр хохирч буй Афганистанд “Талибан”-чууд геноцидыг хазарчуудаас эхлэв. Хэл, соёл гэх юмгүй үлдсэн хазарчууд өөрсдийгөө монголчууд, Чингисийн үр хойч гэхээс өөр юм мэдэхээ байтлаа хядуулж, өлбөрч, соёлоос хоцрогджээ. Одоо тэдэнд Афганистаны дотоодын дайсан, алан хядагч байгууллага, гаднын зэвсэгт хүчинд хүчтэй эсэргүүцэл үзүүлэгч, хар тамхиар өөрсдийгөө санхүүжүүлэгч гэх зэрэг олон тодотголтой “Талибан”-чуудыг өөрсдийг нь баруун, солгойгүй алж хядахаас илүү Монголын ард түмнийг тусламжийн гараа сунгаж энэ хүнд байдлаас нь гаргана гэж найдан өдөр шөнөгүй залбирсаар байна.    

2013 оны судалгаагаар дэлхийд 6-11 сая монгол цустан байна

Афганистаны нийслэл Кабул хотод байсхийгээд болдог дэлбэрэлтэд өртсөн хазар хүү

Монголчуудаас тусламж хүсээд аргаа барсан хазарчууд дэлхий нийтээс тусламж хүсэв

Хазарчуудын дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэдэг цөөн хэдэн мэдээллийн сувгийн нэг HazaraChat.com-оор чаталж буй хазар охин

Хазар Монголчууд

Насанд хүрээгүй ч Афганистаны уламжлалыг дагаж нөхөрт гарч буй хазар охин

Хазар эр

Норвегийн нийслэл Осло хотод амьдардаг Хазар Монголчууд Афганистан болон Пакистан дахь элэг нэгтнүүдийг нь алж хядахыг зогсоохыг дэлхийн нийтэд таниулахаар жагсав

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.