УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тугалны хамарт оо чихэх дуртай

2015/06/17
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тугалны хамарт оо чихэх дуртай

Дархан-Уул аймгийн Засаг даргаас УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд хоёронтой заларсан хүн бол Д.Хаянхярваа. Төсвийн байнгын хороог хоёр жил тэргүүлж, 2012 онд Сангийн сайдын алба хашиж явсанаар нь түүнийг намдаа нөлөөтэй нэгэн хэмээн тодорхойлох нь бий.
Завхан аймгийн уугуул Д.Хаянхярваагийн бага нас хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил мал дээр өнгөрчээ. Үеийнхнээсээ чац багатай болохоор хурдан морийг шаггүй сайн унадаг байснаараа бахархах дуртай юм билээ. Аймгийнхаа Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн тэрээр онц сурлагатнуудын тоонд багтддаг байсан ч дэггүй гэдгээрээ ч алдартай байж. Аливаа зүйлийг сонирхох хүүхдийн гэнэн зан нь Дамдины сахилгагүй хүү гэх сэтрийг хайрлажээ. Тэрээр нэг удаа тугалны хамарт оо шахаж тоглоод аавдаа нэг сайн бангадуулсан тухайгаа дурсан ярих дуртай аж. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.